Аюулгүй газар Сион руу хойшлуулалгүй ирээрэй

1539Үзэлт
Жагсаалт

Сион дахь манай гэр бүлүүд үнэхээр жаргалтай харагддаг. Энэ хорвоод амьдрахдаа хүн бүр л зовлон бэрхшээлтэй тулгардаг ч бид баяр баясгалан бялхсан тэнгэрийн оронд очно гэсэн найдвар өвөрлөдөг учраас аз жаргалтай байж, бэрхшээлийг даван туулж чаддаг. Бидний өмнө гэрэл гэгээтэй ирээдүй, итгэл найдвар байвал амьдрах баяр хөөртэй, эрч хүчтэй байдаг.

Мэдээ үзвэл дэлхий дээр дайн дажин, газар хөдлөлт, цаг уурын янз бүрийн гамшгаас авхуулаад маш их аваар осол болж байна. Ирээдүйн тухайд сайн гэхээсээ туйлдам найдваргүй юм нь их байна.

Гамшигт өртөн яах ч аргагүй хохирч буй хүмүүс дэндүү өрөвдөлтэй. Би “Шинэ гэрээг идэвхтэй тунхаглаж, дахиж хэзээ ч дайн дажин гарахгүй, зөвхөн баяр баясгалан бялхах тэнгэрийн орон руу тэднийг хөтлөх нь л цорын ганц арга зам. Аюулгүй газар, тэнгэрийн хаанчлалын найдвар байгаа Сион руу хөтөлбөл зовлон дунд ч тэд хичнээн жаргалтай байх бол?” гэж байнга боддог. Ан Сан Хун Эцэг гамшгийн үед хэрэгтэй зүйл нь Алгасал баяр гэж айлдсан. Алгасал баяр тэмдэглэвэл гамшгаас аврагдаж, тэнгэрийн оронд очоод, мөнх амь авна шүү дээ. Гамшгийн цаг үе ирэхэд хойшлуулалгүй Сионд бүрээ чанга үлээ гэсэн Библийн үг ч байдаг (Иер 4:5-6). Ямар ч хүсэл найдвар байхгүй хүмүүст тэнгэрийн хаанчлал явах эрч хүч өгцгөөе. Эцэг анхны ирэлтдээ ч, хоёр дахь ирэлтдээ ч Алгасал баяраар мөнх амь өгөхөөр ирж эхлээд бидэнд үнэнийг өгч, “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд гэж Би ийм дуурайл өгөв” хэмээсэн тул (Иох 13:15) бид ч цаг алдалгүй сайн мэдээг уйгагүй тунхаглах хэрэгтэй.

Зөгнөлд бичигдсэн гамшгууд энэ дэлхийд нүүрлэж буй энэ үед Ан Сан Хун Эцэг ирээгүй бол бид ч гамшгаар үхэж, сүнсээ ч аварч чадахгүй байх байсан. Эцэг маань биднийг баярлуулсан юм чинь бид ч бас мөхөж буй сүнснүүдийг гэмшилд авчирч Эцэгээ баярлуулцгаая. Биднийг аврахаар ирээд, бидний төлөө зовлон амсаж, тамын аюулаас аварсан Эцэг Ан Сан Хун Бурхандаа талархлын дуу дуулан тэнгэрийн орон явцгаая. Хүмүүс Бурханы гэрээг зөрчсөн учраас дэлхий ертөнц доройтож, газрыг хоосруулан хөмөрч байна (Иса 24:1-5, 13). Бурхан энэ дэлхийд ирж, мөнхийн гэрээ болох шинэ гэрээний Алгасал баярыг сахиулж хүмүүсийг аврахын тулд Өөрийгөө золиосолсон юм. Гэвч тэдгээр үгийг нь эсэргүүцсэн хүмүүс өөрсдийн бодлыг дагасныхаа уршгаар гамшигт өртөнө гэж Бурхан сануулсан тул хүмүүсийг шинэ гэрээ сахихад тууштай туслах нь жинхэнэ хайрын үйлс мөн (Зеф 1:2-6, 14-18).

Бурхан олон эш үзүүлэгчдээр дамжуулан энэ дэлхийд нүүрлэх урьд өмнө байгаагүй гамшгуудын талаар урьдчилан зөгнөсөн билээ (2Пет 3:67, Езе 7:2-7, 20). Гамшиг ойртох үед бид мэдэхгүй байгаа хүмүүст сануулж, хаана хоргодож болохыг хэлж өгөх ёстой. Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн баруун гар талд чинь унавч Сион руу буцан ирж, Алгасал баярыг тэмдэглэсэн хүмүүст гамшиг ойртохгүй (Дуу 91:7-9, Зеф 2:1-3, 1Тес 5:1-6). Аюулгүй хоргодох газар болох Сион руу ирж, тэнгэрийн хаанчлалын найдвараар амьдарцгаая гэж энэ эрхэм үнэнийг хүмүүст сайн зааж өгцгөөе. Алгасал баярт агуулагддаг хайр бол хүмүүсийг гамшгаас хамгаалж, тэнгэрийн оронд очоод мөнх амийн ерөөл хүртэхэд нь чиглүүлдэг цорын ганц хайр юм.

Тэнгэрийн хаанчлал бидэнд улам бүр ойртсоор байна. Өнөөдөр бид үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлалд өчигдрийнхөөс илүү ойртсон бөгөөд маргааш бүр ч илүү ойртох болно. Бид үнэхээр жаргалтай улс. “Сион дуншиж эхэлмэгцээ л хөвгүүдээ төрүүлэв” гэсэн Библийн зөгнөл дагуу (Иса 66:7-8) Эцэг маань сайн мэдээний ажлыг хурдацтайгаар биелүүлж байгаа тул бид Бурханы үгийг л сайн дагавал бүх зүйл бүтэмжтэй байх болно. “Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. Юуны өмнө бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг” гэсэн байдаг (1Петр 4:7-8). Сувдаг шунахай зан гаргалгүй, харин ах эгч дүү нартаа сайныг нь өгцгөөе. Тэгвэл тэр бүх ерөөл өөрт чинь эргэж ирнэ. Алдрын гандашгүй титэм бол Бурханы бидэнд өгөх ерөөл юм (1Пет 5:2-4). Бид аврал, мөнх амийн ерөөл, амийн титэм авах тул хичнээн аз жаргалтай гээч! Бид тэнгэрийн хаанчлалд орохын тулд чин сэтгэлээсээ залбирч, биднийг тэнгэрийн оронд аваачих гэсэндээ Өөрийгөө золиосолсон Эцэг Ан Сан Хун Бурхандаа үргэлж талархаж явцгаая.