Абрахам эцэг ээ,

3218Үзэлт
Жагсаалт

Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт заавал үхнэ. Хүн бүр л хичээж амьдардаг ч өөрийнх нь хүслээс үл хамааран эцэст нь үхэлтэй нүүр тулдаг тул Бурхан “Та нар амьд гэсэн нэртэй ч үхдэл” гэж айлдсан юм.

Хүн төрөлхтөн зөнгөөрөө үхлийг эсэргүүцдэг ч хэн ч өөрийн хүчээр үүнээс зугтаж чадахгүй. Үүнийг хараад тэнгэр Эцэг энэ дэлхий дээр ирж, биднийг үхлээс чөлөөлөх үнэнийг авчирсан. Авралын нигүүлслээрээ дамжуулан Тэр бидэнд мөнх амийг авах замыг нээсэн. Үхэл, гашуудал, уйлах, өвдөх гэж үгүй тэнгэрийн хаанчлалд мөнх амь, аз жаргал эдлэх та нар үнэхээр жаргалтай улс. Бурхан Алгасал баяраар мөхөшгүй мах, цус болох Өөрийн ариун биеийг бидэнд өгч, бид тэнгэрийн оронд мөнх амьдрах болсон. Энэ ивээлд нь үргэлж талархал илэрхийлцгээе.

Библид Бурханы үгийг үл тоомсорлосон баян хүн болон Бурханд итгэх итгэлээр амьдарсан ядуу хүний тухай өгүүлдэг. Нэг нь Бурханы энгэрт тайтгарлыг олж, нөгөө нь тамын галд харамсаж байв. Ядуу нь энэ амьдралдаа ядуу байсан ч Бурханы зарлигуудыг санаж, сахисан. Харин баян хүн энэ дэлхий дээрх түр зуурын амьдралд зөвхөн мөнгө олж, сүр жавхлан хөөцөлдсөн. Тэрээр Бурханы үгийг үл тоомсорлож, эцэст нь эмгэнэлтэй үр дагаварт хүрсэн юм. Хурууныхаа үзүүрийг усанд дүрээд ганц дусал усаар хэлийг минь сэрүүцүүлээч гэж гуйх хэмжээний зовлонтой газар бол там. Тиймээс бид энэ дэлхий дээрх түр суурьшигчийн амьдралдаа Бурханы үгийг эмээн сахиж, тэнгэрийн хаанчлал явах бэлтгэлээ базаах ёстой юм (Лук 16:19-26, 1Пет 1:17).

Юу ч болж байсан там руу л явахгүй байхыг Бурхан бидэнд захисан. Бодлоготой байж, тэнгэрийн орон явах бэлтгэлээ базааж, хөршүүдээ ч тэнгэрийн оронд хөтлөхөөр тунхаглацгаая. “Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” гэж байдаг. Бид тунхаглаагүйгээс хажуугийн хүн аврагдахгүй бол бид хариуцлага хүлээнэ. Гэвч бид тунхагласан ч тэд сонсохгүй бол бид хариуцлага хүлээхгүй гэж айлдсан (Мат 16:26, Езе 3:17-19). Сайныг хуваалцах нь хайр юм. Бие махбодын хувьд ч, сүнслэг байдлын хувьд ч аливааг хуваалцдаг байх нь хүний амьдралын ёс биш үү? Үхэж буй сүнсийг аврах нь хамгийн агуу сайн үйлс юм. Тиймд итгэл найдвар байхгүй хүндхэн амьдарч байгаа хүмүүст тэнгэрийн хаанчлал явах найдварыг уйгагүй хуваалцацгаая (Лук 10:25-37).

Бурхан биднийг өрөвдсөндөө загалмайд цовдлогдох зовлонгоос ч татгалзалгүй амиа хүртэл өгч биднийг аварсан. Үнэн алга болсон ертөнцөд дахин махан биеэр Ан Сан Хун гэдэг нэрээр ирж, алдсан байсан Алгасал баяр шинэ гэрээг сэргээснээр биднийг авралд хүргэсэн юм. Хоол хүнс, хувцас хунар муутай, ганцаараа тунхаглаж явахдаа ч хүүхдүүдээ аварна гэсэн баяр баясгалангаар үргэлж инээмсэглэж явсан. Тэрээр золиос, хайраараа нүгэлтнүүдийг гэмшилд хөтөлсөн юм. Түүнийг бодож, үлгэр жишээг нь дагацгаая (Мар 1:35-38, Илч 3:15-16).

Бурхантай хамт сайн мэдээ тунхаглаж, энэ дэлхий дээр зовлон амссан хүмүүс тэнгэрийн оронд яруу алдар эдэлнэ. (Лук 22:27-30, Дан 12:1-3). Маанэны сургаалт зүйрлэлд нэг ч гэсэн сүнс аврах гээд бүхнээ дайчилсан хүмүүс арван маанэ, таван маанэ нэмж олсон. Харин нэг маанэг нуусан хүнийг зөвхөн өөрөө л аврагдвал болоо гэж бодон амин хувиа хичээсэн, хайр байхгүй хүн гэж болно (Лук 19:15-27). Сайн мэдээнд Бурхантай хамт алхдаг хүмүүс мөнх аминд орж, харин үгүйсгэж, эсэргүүцсэн хүмүүс шүүгдэх болно (Мат 25:31-46). Бурханы үг бол амь юм. Бурхан бүх зүйлийг харж, хүн бүрд үйлсийнх нь дагуу ерөөл өгч, мөн шийтгэл буулгах тул ямар ч нөхцөлд Бурханы тушаалыг заавал сахиж ерөөл авцгаая (Илч 20:11-15).

Бурханы хөвгүүд, охид болсон гэдгээрээ бахархаж, зоригтой, тууштай амьдар. Өрөвдөлт сүнснүүдийг гэмшилд хурдан хөтөлцгөөе. Зуух мэт шатаж буй өдөр, үндэс ч, мөчир ч үлдэхгүй гамшгийн өдөр Бурханы нэрнээс эмээгчид хамгаалагдаж, Ариун Сүнсний үед Ан Сан Хун Христийн нэрийг магтаж, залбирдаг хүмүүс бүх гамшгаас аврагдах болно (Мал 4:1-3). Энэ бол Бурханы эрхэм амлалт юм. Үүнийг өөрсдөдөө л хадгалаад байлгүй хөршүүд, ар гэрийнхэн, найз нөхөд, уулзсан хүн бүрд тунхаглацгаая. Үеийн үед яруу алдар эдлэх тэнгэрийн оронд орохын тулд хичээл зүтгэл гаргацгаая. Мөн өрөвдөлтэй олон сүнсийг үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлал руу хөтөлж, тэнгэрт мөнхөд гэрэлтэх Сионы хүүхдүүд болоорой.