- Үнэнийг хүлээж авахаас өмнө махбодынхоо хүслээр амьдарч байсан ч одоо Бурханы хүүхэд болсон юм чинь тэгэх ёсгүй.
- Махбодын хүслээрээ Бурханы бодлыг үгүй хийх ёсгүй. Энэ газар аянчны амьдралаар амьдрахдаа Бурханы үгнээс эмээх хэрэгтэй.
- “Хэрэв дэлхийн юмсыг хайрлавал тэнгэрийн хаанчлалыг алдана. Энэ ертөнцийнхнийг дуурайлгүй, харин Бурханыг дуурайцгаая.”
- Та бүхэн авсан энэ үнэнээ үл тоож болохгүй. “Миний тушаалыг сахигч нь Намайг хайрлагч мөн” гэсэн.
Үнэнийг хүлээж авахаас өмнө махбодынхоо хүслээр амьдарч байсан ч одоо Бурханы хүүхэд болсон юм чинь тэгэх ёсгүй.
Үнэнийг хүлээж авахаас өмнө махбодынхоо хүслээр амьдарч байсан ч одоо Бурханы хүүхэд болсон юм чинь тэгэх ёсгүй. Баптисм хүртсэний дараа Христтэй хамт ивээлийн тэнгэрийн хаанчлалд ирээд байгаа. (Ефе 2:1-6) Зөв юм хийвэл мөнхийн тэнгэрийн хаанчлалд орно. Харин ивээлийн тэнгэрийн хаанчлал дотор ч зөв юм хийхгүй бол унаж мэднэ. Тиймээс хайр болох Бурхан биднийг Бурханы хүүхдийн үйлстэй болгож өөрчлөөд тэнгэрийн хаанчлал руу аваачихаар сургадаг.
Бурханы үгнээс холдвол диаволыг эсэргүүцэж чадахгүй тул “Бурханы үгээр өвч зэвсэглэ. Үгийн сэлэм ав” гэж дахин дахин захисан. (Ефе 6:10-19) Өөрсдөө нүгэлтнүүд учраас угаасаа юу ч хийж чадахгүй. Бүхнийг гүйцэлдүүлэгч нь Бурхан. Тиймээс бид төгс хүчит Бурханд үргэлж залбирч, гуйх хэрэгтэй.
Махбодын хүслээрээ Бурханы бодлыг үгүй хийх ёсгүй. Энэ газар аянчны амьдралаар амьдрахдаа Бурханы үгнээс эмээх хэрэгтэй.
“Махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй.” гэсэн. (Ром 8:5-8) Махбодын хүслээрээ Бурханы бодлыг үгүй хийх ёсгүй. Энэ газар аянчны амьдралаар амьдрахдаа Бурханы үгнээс эмээх хэрэгтэй. (1Пет 1:14-17) Бид итгэл сүсэгтэй амьдарч, эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд байх ёстой шалтгаан нь бид тэнгэрийн иргэний харьяалалтай учраас юм. (Фил 3:20-21)
Тэнгэрийн орон явах хүн Бурханы үгэнд анхаарч, итгэл сүсэгтэй болж, Бурханы үгийн дагуу амьдрах ёстой. Одоо Бурхан дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилж байгаа. Сүр жавхлант тэнгэрийн оронд амьдрах үзэсгэлэнт биетэй болгон өөрчлөх гэж л “Итгэл сүсгийн сургаалд бай, итгэл сүсэгт өөрсдийгөө дасгалжуул.” гэсэн юм. Олныг авралын замаар хөтлөхийн тулд Бурханы хүүхэд шиг сайхан сэтгэл, сайн үйлстэй болцгооё.
“Хэрэв дэлхийн юмсыг хайрлавал тэнгэрийн хаанчлалыг алдана. Энэ ертөнцийнхнийг дуурайлгүй, харин Бурханыг дуурайцгаая.”
Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох хүртлээ энэ эрхэм үнэнийг чанд сахиж, аянчны энэ амьдралдаа тэнгэрийн орон явахад бэлтгэх ёстой. Тэнгэрийн орон явахын тулд тэнгэрийн зүйлсийг эрмэлзэж, Бурханы үгийг сонсох ёстой. (Кол 3:1-3) Хэрэв дэлхийн юмсыг хайрлавал тэнгэрийн хаанчлалыг алдана. Энэ ертөнцийнхнийг дуурайлгүй, харин Бурханыг дуурайцгаая. Энэ дэлхийн юмс нэг л мэдэхэд алга болж, олж авлаа ч өөрийнх болохгүй. Гэсэн хэдий ч тэнгэрийн оронд бол мөнхөд баяр хөөртэй, сэтгэл хангалуун байж, хайр цалгидаг.
Одоо гэмшиж, үзэсгэлэнтэй тэнгэр элчийн төрхөөр төгс дахин төрөх цаг болсон. “Эелдэг даруу үг хэл.” “Ах эгч дүү нараа халамжил.” “Хөршөө өөрийн бие адил хайрла.” “Битгий атаархаж, жөтөөрх.” Үгээр ариусаж үзэсгэлэнтэй болж дахин төрвөл тэнгэрийн орон явна.
“Бидний эх нутаг тэнгэрийн орон, дэлхий харь нутаг” Эхийн айлдлаас
Та бүхэн авсан энэ үнэнээ үл тоож болохгүй. “Миний тушаалыг сахигч нь Намайг хайрлагч мөн” гэсэн.
Итгэлийн өвөг дээдсүүд зовлон их амссан ч сургаалынхаа төлөө амиа золиослон байж итгэлээ сахисан нь тэнгэр дэх мөнхийн хотын төлөө байсан юм (Евр 11:8-16). Бид Бурханы үгийг дуулгавартай дагавал тэнгэрт хот авна. Бурхан алдагдсаныг хайхаар ирсэн тул бид ч бас алдагдсаныг хайх ажилд Бурхантай хамт алхвал их ерөөл хүртэнэ (Лук 19:10, Иох 13:15). Бурханы үгийг сахиж үйлдвэл тэнгэрт асар их шагнал биднийг хүлээж байгаа (Лук 19:15-17, Илч 22:11-12). Тэр ерөөлийг чинь хэн ч булаахгүй.
Та бүхэн авсан энэ үнэнээ үл тоож болохгүй. “Миний тушаалыг сахигч нь Намайг хайрлагч мөн” гэсэн (Иох 14:21). “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичигдсэн ёсоор Бурхан хайртай хүмүүстээ тэнгэрт хот бэлдсэн (1Кор 2:9). Бурханыг хайрладаг, тушаал сахидаг, бас үр жимс гаргадаг та нарын төлөө, Бурхан одоо хот бэлдэж байгаа (Илч 21: 19-21, 3: 10-12).