НҮГЭЛ БОЛ ЁС БУС ЮМ

3450Үзэлт
Жагсаалт

Бидний эх нутаг тэнгэрийн орон бол аз жаргал мөнхөд бялхдаг газар. Нэгэн цагт хүйтэн ч биш, халуун ч биш, зовлон байхгүй тэнгэрийн оронд яруу алдар эдэлж байсан бид нүгэл үйлдэж, дэлхийд бууж ирсэн учраас л зовж зүдэрдэг. Энэ дэлхий нь нүгэлтнүүд гэмших хоргодох хот тул хэцүү юм бишгүй их. Нүгэлгүй болж байж л аз жаргалтай болж, зовлон, гуниг арилна.

Тэнгэрийн орон бол нүгэлгүй болж байж л явах газар. Нүгэл бол “ёс бус.” Нүгэл үйлдэгч нь диаволынх тул аврагдах боломжгүй. (1Иох 3:3-10) Нүгэлгүй Бурхан Өөрөө энэ дэлхийд ирж, загалмайд цовдлогдох өвдөлтийг тэвчин, Өөрөө Алгасал баярын хурга болж золиослогдон, үнэт цусаараа биднийг нүглээс чөлөөлсөн. Түүнчлэн диаволд булаалгасан үнэнийг эргүүлэн авч, та биднийг авралд хүргэхийн тулд өргөс мэт махан биен хувцас дахин өмссөн. Тамын хүхэрт галд орох нүгэлтнүүдийг тэнгэрийн хаанчлал дагуулж явахаар нүгэл устгах гэж ирсэн Эцэгийн хайрыг ухаарах ёстой.

Алгасал баяр шинэ гэрээгээр нүглээ уучлуулсан тул төөрөгдөлд автаж, дахин нүгэл үйлдэхгүйн тулд болгоомжлох ёстой. (2Пет 3:17) Хуульгүй хүмүүс “Жаахан нүгэл үйлдлээ ч тэнгэрийн орон явна” гэж мэхэлдэг бол харин Бурхан “Хоёр эзэнд бүү үйлчил” гэсэн. Энэ нь нэг бол диаволын талд зогс, үгүй бол нүгэл үйлдэлгүйгээр Бурханд харьяалагд гэсэн үг. Хир толбо бага ч бай, их ч бай хиртэй л бол хиртэй байдаг шиг их ч бай, бага ч бай нүгэл үйлдэх ёсгүй. Нүглээ болихгүй үлдээвэл тэр нүгэл өсөж илүү том нүгэл үйлдэхэд хүргэнэ. Ёс бусыг үйлдвэл тэнгэрийн хаанчлал явж чадахгүй. (Мат 7:21-23) Бурханы тушаалыг сахихгүй байх нь ч ёс бус, мөн Бурханы үгийн хүслийн дагуу үйлдэхгүй байх нь ч ёс бус.

Нүгэлтнүүд өөрөө нүглээ хянаж цагдаж чадахгүй. Паул ч мөн иудейн шашинд байхдаа нүглээсээ болж л зовсон. Тэрээр Бурханы үгийн дагуу амьдрахыг хичээсэн ч нүгэлт мөн чанар нь гарч ирээд шунаж, бардамнаж, ах дүүсээ үзэн ядахад хүрсэн. Тийнхүү нүгэл дунд амьдарч байгаад Христтэй уулзаж нүглээсээ чөлөөлөгдөн баярлаж байгааг нь бид харж болно. (Ром 7:14-8:2)

Алгасал баяр амийн Сүнсний хуулиар нүглээ уучлуулсан болохоор махан биеийн бодлоос сүнсний бодолтой болж өөрчлөгдөн, өсөх ёстой. Махан биеийн бодол нь Бурханы эсрэг дайсагнаж, нүгэл үйлдүүлдэг. Нүгэл үйлдэх нь дотор чинь махан биеийн бодол ажиллаж байгааг, нүгэл үйлдэхээс зайлсхийх нь дотор чинь Сүнсний хууль ажиллаж байгааг илтгэнэ. Сүнсний хууль л үргэлж бидний дотор ажиллах ёстой. Тэнгэрийн үнэ цэнийг ухаарахгүй, нүглийг чинь арилгаж, тэнгэрийн хаанчлал дагуулж явах Бурханд итгэхгүй бол Бурханыг баярлуулж чадахгүй, нүгэл үйлддэг. (Ром 8:5-9, Евр 11:6)

Өнөөгийн ертөнцөд Содом, Гоморрагийн үетэй адил нүгэл үйлдүүлэх нөхцөл дэндүү их. Нүгэл үйлдэхгүйг хичээж залбираарай. Залбирал бол Бурхантай ярилцах цаг тул залбирах үед диавол хол зугтдаг. Мөн Бурханы үг судлахдаа хайнга хандвал нүгэл байн байн амилж, харин Бурханы үг бидний дотор орвол диавол аяндаа зайлна. Диаволын мэхэнд хууртахгүйн тулд Бурханы үгээр өвч зэвсэглэж, үгэн сэлмээр ёрын муу сүнснүүдтэй тэмцэх ёстой. (Ефе 6:10-20) Бурханы үгийг сонсоод зогсохгүй сонссон үгээ бас тунхаглах ёстой. Ялангуяа Алгасал баяр бол сүнс аврах зэвсэг болохоор Сатан үүнээс маш их айдаг. Шинэ гэрээний үг тунхаглах үед итгэл чинь ганхахгүй, харин ч “Яавал тэднийг нүгэл үйлдүүлэхгүй байлгаж, тэнгэрийн хаанчлал явахад нь туслах уу?” гэж Лот шиг зөв бодол тээнэ. Сүнс аврахыг хүсээд байж сууж чадахгүй байх нь Сүнсний хууль дотор чинь амьд байгаагийн нотолгоо юм.

Бурханы зөв шүүлтийн өдөр нүгэл үйлдсэн хүмүүс шийтгэгдэж, Бурханы үгийн дагуу амьдарсан хүмүүс сүнслэг биеэр өөрчлөгдөн, тэнгэрийн оронд өргөгдөнө гэж Библид гардаг. (Оба 1:15-17, Мал 4:1-3, Мат 24:37-44) Үзэсгэлэнтэй, хязгааргүй эрх чөлөөний орон, яруу алдарт тэнгэрийн орон руу явахын тулд хүчин зүтгэцгээе. Энэ дэлхий дээрх хүчин зүтгэл тэнгэрийн яруу алдрын дэргэд юу ч биш. (Ром 11:33, 8:16-18) Хайртай та бүхэн минь, Содом, Гоморра шиг энэ ертөнцөд нүгэл үйлдэлгүй, гуниг зовлон байхгүй мөнхийн тэнгэрийн хаанчлал заавал явцгаая.