- “Ямар ч нөхцөлд хэзээ ч залбирч болно. Залбирал нь Бурхантай ярилцах явдал юм.”
- “Би нүгэлт хүн” гэж хэлсэн татвар хураагчийн даруу хэл, даруу залбирлыг Бурхан хүлээн авсан.
- “Бид Бурханд тасралтгүй залбирах юм бол бидэнд сайн мэдээний ажлыг баяртайгаар хийх боломж олгодог. …100 хувь итгээд гуйдаг хүмүүс бүгдийг олж авдаг.”
“Ямар ч нөхцөлд хэзээ ч залбирч болно. Залбирал нь Бурхантай ярилцах явдал юм.”
Залбирал нь тусгай байршил, тодорхой газар шаарддаггүй. Сэтгэл дотроо чимээгүйхэн залбирч болно, сонсогдохоор чанга залбирч болно, ямар ч нөхцөлд хэзээ ч залбирч болно. Залбирал нь Бурхантай ярилцах явдал юм. Бид хайртай хүмүүстэйгээ ярилцах дуртай байдаг. Биднийг аварч, өвдөлт, уй гашуу байхгүй тэнгэрийн хаанчлал руу хөтөлж буй Эцэг Бурхантайгаа ярилцахаас илүү аз жаргал гэж юу байх билээ?
Тэнгэрийн орны ерөөлийг өгөгч нь Бурхан гэдэгт итгээд сайн мэдээний ажил хийцгээе. Мэргэн ухаан дутвал залбир, өчүүхэн ч бүү эргэлз хэмээсэн. “Өгвөл сайн л биз, өгөхгүй бол тэр л биз” гэсэн хоёр сэтгэлээр залбирвал хариулт авна гэж бүү бод гэсэн байдаг (Иак 1:5-8). Өчүүхэн ч эргэлзэлгүй, үргэлж бидэнд ашиг тустайг л өгдөг Бурханаасаа бүх зүйлийг гуйцгаая.
“Би нүгэлт хүн” гэж хэлсэн татвар хураагчийн даруу хэл, даруу залбирлыг Бурхан хүлээн авсан.
Одооноос бидний хэл Бурханыг эрэлхийлдэг, Бурханд найддаг, Бурханд гэмшлийн залбирал өргөдөг байх ёстой юм. (Ром 14:11) Татвар хураагч гэмшлийн залбирал өргөсөн бол фарисай хүн өөрөөрөө сайрхсан.
“Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, … Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.” Лук 18:10-14
Нэг хэл нь авралд хүргэхгүй залбирал өргөж, нөгөө хэл нь Бурханы таалалд нийцсэн залбирал өргөсөн. “Би нүгэлт хүн” гэж хэлсэн татвар хураагчийн даруу хэл, даруу залбирлыг Бурхан хүлээн авсан. Бурханд талархаж, Бурханаас гуйж, гэмшиж залбирах цаг бол хэлээ хамгийн сайнаар хэрэглэж буй үе юм.
“Бид Бурханд тасралтгүй залбирах юм бол бидэнд сайн мэдээний ажлыг баяртайгаар хийх боломж олгодог. …100 хувь итгээд гуйдаг хүмүүс бүгдийг олж авдаг.”
Бид Бурханд тасралтгүй залбирах юм бол бидэнд сайн мэдээний ажлыг баяртайгаар хийх боломж олгодог. Бүх зүйл төлөвлөсний дагуу болохгүй байсан ч, нэгдэхгүй байсан ч, үр жимс гарахгүй байсан ч, эсвэл бие махбод маань ядарсан үед ч үргэлж залбирдаг зуршилтай болцгооё. Бурхан “Гуй, тэгвэл та нарт өгөгдөх болно” гэж айлдаад, “Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?” (Мат 7:7-11) хэмээсэн.
Бидний Эцэг Ан Сан Хун Христ бол тэнгэр газрыг бүтээсэн Бурхан. Биднийг цангавал ус өгч, өлсвөл хоол өгч, өвдвөл эрүүл мэндийг өгдөг. Бүхнийг чадагч Бурхан учраас юу ч байсан бүгдийг өгч чадна. Бидний гуйдаг зүйл Бурханд бол өчүүхэн зүйл учраас Тэр хамаагүй ихийг өгөх чадвартай. Гэсэн хэдий ч бид Түүний хүслийг дагахгүй бол хүлээн авч чадахгүй. Зарим нь эргэлздэг учраас хүлээн авч чаддаггүй. Зарим нь бүр хожим нь хүлээн авдаг. Харин биелүүлнэ гэдэгт 100 хувь итгээд гуйдаг хүмүүс бүгдийг олж авдаг.