- “Итгэлийн өвөг дээдэс үйлсээрээ ерөөгдсөн”.
- “Итгэлийн өвөг дээдэс бүгд л тэнгэрийн шагналын төлөө гүйсэн”.
- Юу ч байсан Бурханы үгийн дагуу үйлдэхэд Бурхан баярлаж, Исаакийг амьд үлдээн, Абрахамд ерөөл нэмж өгсөн.
- “Зөвхөн итгэл байвал Бурхан ерөөл өгч бүхнийг биелүүлж өгнө. Итгэл нь гайхамшиг бий болгоно”.
“Итгэлийн өвөг дээдэс үйлсээрээ ерөөгдсөн”.
Бурхан бидэнд Бурханы хүү охидын хувиар тэнгэрийн оронд мөнхөд мөнх амь, баяр хөөр эдлүүлж, энэ газарт ч мөн үргэлж хамгаална гэж амласан. Тэнгэрийн хаанчлалын итгэл найдвар байгаа бид үнэхээр аз жаргалтай хүмүүс.
Итгэлтэй байвал үнэхээр аз жаргалтай байдаг. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал (Евр 11:1-2). Хараахан бидний хараагүй зүйлд ч Эцэг “Ийм зүйл болно” гэж айлдсан үгэнд итгэвэл тэрний дагуу болдог. Итгэлийн өвөг дээдэс Бурханы амлалтанд бүрэн төгс итгэсэн учраас үйлсээрээ ерөөгдсөн.
“Итгэлийн өвөг дээдэс бүгд л тэнгэрийн шагналын төлөө гүйсэн”.
Библид шагналын тухай олон үг гардаг. Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэсэн. Итгэлийн өвөг дээдэс бүгд л тэнгэрийн шагналын төлөө гүйсэн.
Ноа Бурханы үгэнд туйлаас итгэсэндээ бүхээг барьсан. Бурханы үгийг итгэлээр дагасныхаа ачаар Бурхан дэлхийг усаар шүүх үед Ноа гэр бүлээрээ аврагдсан.
Мосе Фараоны охины хүүгийн хувиар хамгийн дээд яруу алдар эдлэх байр сууринд байсан ч Египетийн ордонд нүглийн цаг зуурын зугаанаас израильчуудын хамт ад үзэгдэхийг сонгосон. Учир нь тэрээр тэнгэрийн орны мөнхийн шагнал өөд харж байсан юм. (Евр 11:6-26)
Юу ч байсан Бурханы үгийн дагуу үйлдэхэд Бурхан баярлаж, Исаакийг амьд үлдээн, Абрахамд ерөөл нэмж өгсөн.
Абрахам “Миний харуулах нутаг уруу явагтун” гэж Бурхан айлдахад тэр даруй дагасан (Эхл 12:1-3, Евр 11:8-12). Овог аймгаараа цуглаж амьдарч байсан тухайн үед аян замд гарвал янз бүрийн аюул байсан хэдий ч Бурхан явагтун гэж айлдсан тул Бурхан тусална гэдэгт итгээд явсан. Тиймээс Абрахам явсан газар бүрдээ амжилт олж тэрээр итгэлийн өвөг болсон юм.
Сара хүүхэд төрүүлж чадахааргүй өтөл насан дээрээ байхад нь Бурхан хүү өгнө гэж айлдсан тэрхүү үгэнд итгэснээр Исаак төрсөн. Тэгж их нандигнасан хүүгээ тахилаар өргө гэхэд Абрахам “Өгсөн нь ч, буцаан авах нь ч Бурхан, буцаан авсан ч амьдруулах болно” гэсэн итгэлээр дуулгавартай дагасан. Юу ч байсан Бурханы үгийн дагуу үйлдэхэд Бурхан баярлаж, Исаакийг амьд үлдээн, Абрахамд ерөөл нэмж өгсөн.
“Зөвхөн итгэл байвал Бурхан ерөөл өгч бүхнийг биелүүлж өгнө. Итгэл нь гайхамшиг бий болгоно”.
Бурханд итгэж, үгийнх нь дагуу үйлдэх нь Бурханыг баярлуулах ажил юм. Бидэнд ч мөн итгэл л байвал Бурхан ерөөл өгч, бүх зүйлийг биелүүлнэ. Бурханы үгэнд итгэж үйлдсэн тул ертөнц гайхах хэмжээнд сайн мэдээний түүх өрнөж байна. Итгэл нь агуу гайхамшиг бүтээнэ. Бурхан таягаа сунгаад Улаан тэнгисийг хуваа гэж айлдах үед Мосе 100% итгэж үйлдсэнээр далай хуваагдсан. Ийм гайхамшгийн түүх итгэлээс үүдэлтэй байдаг.
Бурханы үгэнд итгэж байж л үйлс гарна. Библиэс харвал итгэлтэй хүмүүс Бурханы хүч чадалд итгэж үйлдсэн тухай тэмдэглэл их байдаг. Бурханд залбирч, Бурхан амласан л бол заавал биелүүлнэ гэдэгт итгэцгээе.