Агуу гайхамшиг нь агуу итгэлээс

9551Үзэлт
Жагсаалт

Дэлхий дахинд сайн мэдээ бараг бүх газар тунхаглагдаж байгаа бөгөөд зөгнөл дагуу бүгд цуглаж Сион руу ирж байна. Ертөнцөд гамшиг болон гэмт хэрэг аваар осол гээд хүнд хэцүү үйл хэрэг их байгаа хэдий ч бид Бурханы ивээлээр амьдарч байна. Бурхан бидэнд Бурханы хүү охидын хувиар тэнгэрийн оронд мөнхөд мөнх амь, баяр хөөр эдлүүлж, энэ газарт ч мөн үргэлж хамгаална гэж амласан. Тэнгэрийн хаанчлалын итгэл найдвар байгаа бид үнэхээр аз жаргалтай хүмүүс.

Итгэлтэй байвал үнэхээр аз жаргалтай байдаг. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал (Евр 11:1-2). Хараахан бидний хараагүй зүйлд ч Эцэг “Ийм зүйл болно” гэж айлдсан үгэнд итгэвэл тэрний дагуу болдог. Итгэлийн өвөг дээдэс Бурханы амлалтанд бүрэн төгс итгэсэн учраас үйлсээрээ ерөөгдсөн.

Итгэл нь үйлдэж хэрэгжүүлдэг. Итгэлээр Ноа бүхээг бэлтгэсэн (Евр 11:7). Бурхан удахгүй үер буулгаж газрыг далай болгох тул бүхээг хийгээрэй гэж тушаасан. Тухайн үед зөвхөн шүүдэр бууж л үр тариа ургадаг байсан тул бороо гэх зүйлийг мэдэхгүй, хараагүй Ноа даруйхан биелүүлэхээр бүхээг барьсан. Бүхнийг чадагч Бурханы үгэнд итгэж үйлдсэнээр Ноа болон гэр бүл нь аврагдаж, Ноа итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.

Абрахам “Миний харуулах нутаг уруу явагтун” гэж Бурхан айлдахад тэр даруй дагасан (Эхл 12:1-3, Евр 11:8-12). Овог аймгаараа цуглаж амьдарч байсан тухайн үед аян замд гарвал янз бүрийн аюул байсан хэдий ч Бурхан явагтун гэж айлдсан тул Бурхан тусална гэдэгт итгээд явсан. Тиймээс Абрахам явсан газар бүрдээ амжилт олж тэрээр итгэлийн өвөг болсон юм. Сара хүүхэд төрүүлж чадахааргүй өтөл насан дээрээ байхад нь Бурхан хүү өгнө гэж айлдсан тэрхүү үгэнд итгэснээр Исаак төрсөн. Тэгж их нандигнасан хүүгээ тахилаар өргө гэхэд Абрахам “Өгсөн нь ч, буцаан авах нь ч Бурхан, буцаан авсан ч амьдруулах болно” гэсэн итгэлээр дуулгавартай дагасан. Юу ч байсан Бурханы үгийн дагуу үйлдэхэд Бурхан баярлаж, Исаакийг амьд үлдээн, Абрахамд ерөөл нэмж өгсөн.

Бурханд итгэж, үгийнх нь дагуу үйлдэх нь Бурханыг баярлуулах ажил юм. Бидэнд ч мөн итгэл л байвал Бурхан ерөөл өгч, бүх зүйлийг биелүүлнэ. Бурханы үгэнд итгэж үйлдсэн тул ертөнц гайхах хэмжээнд сайн мэдээний түүх өрнөж байна. Итгэл нь агуу гайхамшиг бүтээнэ. Бурхан таягаа сунгаад Улаан тэнгисийг хуваа гэж айлдах үед Мосе 100% итгэж үйлдсэнээр далай хуваагдсан. Ийм гайхамшгийн түүх итгэлээс үүдэлтэй байдаг.

Зуух мэт шатаж буй өдөр, Бурханы нэрээс эмээгч хүмүүст зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ гэж айлдсан (Мал 4:1-2, 2Пет 3:6-13). Тэр өдөр ирвэл Алгасал баярын тамга даруулсан Бурханы ард түмэн, Бурханы үгэнд итгэж үйлдсэн хүмүүст итгэлийн гайхамшиг бий болно. Эцэг үлэмж гамшиг нүүрлэх үед том итгэлтэй байх ёстой гээд, агуу итгэлтэй байвал агуу гайхамшиг гарна гэж айлдсан. Тэгвэл энэ өдөр ирэхээс өмнө өрөвдөлтэй сүнснүүдийг, нэг сүнс ч болов Бурхан руу хурдан хөтлөх нь үгэнд итгэж буй явдал юм.

Бурхан шагнал өгнө гэсэн үгэнд ч мөн итгэх ёстой (Евр 11:6). Мосе Фараоны хааны ордон дахь нүглийн цаг зуурын зугаанаас илүүтэй, Бурханы ард түмэнтэй хамт ад үзэгдэж тэнгэрийн шагнал авах энэ ажил илүү агуу эд хөрөнгө гэж үзэн Израиль ард түмнийг хөтлөх агуу эш үзүүлэгч болсон (Евр 11:24-26). Өвөг дээдсүүд итгэлээр хэрэгжүүлээд их ерөөл авсан шиг бид ч мөн үгэнд итгэж үйлдэх юм бол тэнгэрийн оронд хаан тахилч болно. Энэ газрын сүр жавхлангийн төлөө хүмүүс бүх хүчээ дайчилдаг. Харин тэнгэрийн сүр жавхлан мөнхөд байх юм. Тэрхүү яруу алдарт орохын тулд итгэлээр үйлдэцгээе.

Бурханы үгэнд итгэж байж л үйлс гарна. Библиэс харвал итгэлтэй хүмүүс Бурханы хүч чадалд итгэж үйлдсэн тухай тэмдэглэл их байдаг. Энэ жил заавал сайн мэдээг бүрэн дуусгах жил болгохоор итгэлээр үйлдэцгээе. Бурханд залбирч, Бурхан амласан л бол заавал биелүүлнэ гэдэгт итгэцгээе. Бурханы үг л бол юу ч байсан итгэж даруй үйлдээд Бурханыг баярлуулах гэр бүлүүд болоорой.