Бид Ариун Сүнс хүлээн авбал Бурханы хүч чадлын түүх гарна. Майхан баяраар амласан сүүлийн бороо Ариун Сүнс авсан тул тэнгэр Иерусалим ариун өргөөний материал цуглуулах үйлсэд бүгд хамтдаа зүтгэл гаргацгаая.
Хүмүүс амьдрах гэж зүдэрч байна. Дэлхий дээр бол ихийг эзэмшлээ ч захиран зарцуулах гээд санаа зовж, мөн ядуу зүдүү тул байхгүйнхээ хэрээр санаа зовдог. Шуналдаа автан ихийг хураавч юу нь ч үнэндээ тэднийх болдоггүй. Учир нь энэ дэлхий бидний эх нутаг биш нүгэлт ертөнц юм. Хэдэн ч жил амьдарсан энд өнгөрүүлсэн хугацаа бол түр зуурынх. Бид тэнгэрийн эх нутагтаа очиж байж л уй гашуу, ядарч туйлдах, бэрхшээл зовлон дуусна. Тиймээс Бурхан “Энэ дэлхийн амьдрал бол түр суурьшигчдын амьдрал” (Евр 11:13-16). “Өглөө хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан” гэж айлдсан (Иак 4:14).
Тэнгэрийн орон бол мөнхийн аз жаргал, баяр хөөр бялхсан яруу алдарт орон. Бурханы өгсөн ерөөлийг хэн ч булаахгүй үүрд та нарынх болно. Тиймээс энд байхдаа тэнгэрийн ерөөл идэвхийлэн хураах ёстой. Нэгэнт алдсан байсан тэнгэрийн орныг дахин олж өгсөн Бурханы хайрыг бид хүлээн авсан. Бурхан махан биеэр ирж, бидний үхлийн ялтай нүглийн оронд загалмайд цовдлогдсон. Дахин махан биеэр ирээд шинэ гэрээний үнэнийг сэргээж, амийн жимс өгснөөр бид амьдрах болсон тул энэ ивээл хэмжээлшгүй их.
Бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа (Фил 3:19-21). Тэнгэр дэх Бурхан бидний Эцэг тул хүүхэд нь болох бид Түүнтэй хамт амьдрах ёстой. Шинэ гэрээний Алгасал баяраар Бурхан “Миний хүүхэд” гэж тамгалснаар бид Бурхантай нэг бие, нэг гэр бүл болсон. Уй гашуу, өвдөлт, үхэл байхгүй тэнгэрийн орон бидний эх орон болсон нь хичнээн аз жаргал вэ! Бурханы хүүхэд болж, тэнгэрийн оронд мөнхөд амьдарна гэхээр баярлахгүй байна уу? Энэ аз жаргалыг мэдэж, баяр хөөртэй амьдарч байгаад тэнгэрийн орон явцгаая. Уулзсан хүн бүрд ийм сайхан газар руу хамт явъя гэж тунхаглацгаая.
Төрсөн нутаг устай хүмүүс нэг л өдөр буцах бэлтгэл хийдэг. Тэнгэрийн оронд очих хүмүүс ч бэлдэх ёстой. Бурхан нүгэлт биеийг байгаагаар нь дагуулж явахгүй, өөрчилнө гэсэн тул үзэсгэлэнтэй болж өөрчлөгдөх ёстой. “Зөвт амьдар. Тэвчээртэй бай. Итгэл сүсэгтэй амьдар. Бүү гомдолло. Бүү шүү. Ах эгч дүүсээ өөрийн адил хайрла.” Эцэг биднийг үгээрээ өөрчилж цэвэршүүлэх гэж үргэлж хайраар зааж сургадаг.
Сионы хүүхдүүд мөнх аминд хүргэх хоол болох Бурханы үгээр амьдрах ёстой (Иса 54:13, Иох 6:27). “Даруу бай” гэвэл даруу байж, “Зөв амьдар” гэвэл зөв амьдар. Эцэг хайр бол хүүхдүүд нь ч хайр байх ёстой. Зүй бус авирлалгүй, хүнтэй сайн мэндэлж, энэрэнгүй, үргэлж бусдад халамжтай, уурлалгүй харин ч тэвчих ёстой (1Кор 13:4-13). Өөрөөс нь урвасан нүгэлтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирж, загалмай дээр Өөрийгөө золиосолсон хайрын Бурхан ийм сургамж айлдсан.
Бурханы хэлбэржүүлсний дагуу үзэсгэлэнтэй болж өөрчлөгдөцгөөе. Библид биднийг Ваарчин болох Бурханы мутар дахь шавар гэсэн байдаг (Иса 64:8, Иер 18:2-6). Үзэсгэлэнт тэнгэрийн оронд амьдрах хүмүүс болгон хэлбэржүүлдэг тул үгийг нь дагахад л болно. Бурхан биднийг тэнгэр Иерусалим ариун өргөөний дээд зэрэглэлийн материал болгон бүтээж байна. Бурханы үгийн дагуу итгэл сүсэгтэй амьдарч, хөршөө өөрийн адил хайрлан, бусдыг өөрөөсөө дээр гэж үзэж, даруу, халамжтай байвал өөгүй төгс бүтээл болоод тэнгэрийн оронд хангалттай орох эрхтэй болно (Мат 13:47-50, 1Тим 4:6-8, 2Пет 3:6-7).
Ноа, Лот нар бусдыг авралын замд хөтөлж зөвт үйлс хийсэн шиг бид ч бүх хүнд Сион руу ир гэж идэвхтэй тунхаглацгаая (2Пет 2:4-9). Тунхаглал нь хөршөө өөрийн адил хайрлаж, Эцэгийн хүслийг дагах зөвт үйлс юм. Хүлээн авсан сүүлийн бороо Ариун Сүнсний хүчээрээ хүмүүст тунхаглаарай. Бурханы хүүхдүүд сонсоно. Ариун Сүнсний усыг зүгээр орхивол багасдаг ч утгаж авбал амийн булаг оргилно. Хөршүүдээсээ авхуулаад дэлхий дахинд сайн мэдээ тунхаглаж олон сүнсийг аварч, тэнгэрийн хаанчлалд очих баяр хөөрөөр өнөөгийн бэрхшээлийг ялдаг хайрын хүүхдүүд болоорой.