Бидний эх нутаг тэнгэрийн орон, дэлхий харь нутаг

4462Үзэлт
Жагсаалт

“Цаг нь болохоор амьдрах зам хайж үндэстнүүд цутган ирнэ” гэсэн зөгнөл ёсоор гадаадаас олон гэр бүл Солонгост айлчлан ирж байна. (Мик 4:1-2) Онгоцонд орон зай давчуу учраас тухгүй, замдаа буух ч боломжгүй төвөгтэй ч гэлээ хагацаж салсан тэнгэрийн гэр бүлүүдтэйгээ уулзаж, тэнгэрийн орон явахыг хүссэндээ дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар руу ирдэг.

Бид нүгэлт ертөнцөд амьдарч байгаа болохоор бүх зүйл бэрхшээлтэй. Шоронд байгаатай л адил юм. Тэнгэрт нүгэл үйлдээд бууж ирсэн нүгэлтнүүдийг гэмшүүлж, өөрчилдөг газар болохоор ая тухтай байх аргагүй. Энэ дэлхий дээр хүмүүс халуунд халж, хүйтэнд хөрч, зовж зүдэрч, өвдөж шаналан, уй гашуу их амсдаг. Учир нь дэлхий бол бидний эх орон биш бид дэлхийд түр суурьшиж байгаа. (Эхл 47:7-9)

“Төрж өссөн нутаг минь / Цэцэгс алагласан уулын өвөр / Тоор, гүйлс, бяцхан даль цэцэгс / Цэцэгт нугадаа тоглон дэгнэ.”

Эх нутгийн дуунууд сэтгэл хөдөлгөж, нулимс цийлэгнүүлнэ. Бидний эх нутаг бол тэнгэрийн орон. (Евр 11:13-16) Эцэг нүгэлтнүүдийг өрөвдөн, нүгэлтнүүдийг зөвт болгоод тэнгэрийн оронд аваачихаар энэ дэлхийд ирсэн. Есүс хэмээх нэрээр ирэн, үхэх нүглийн чинь оронд загалмай дээр амьсгал хурааж, мөнх амийн жимс болох Өөрийн махыг Алгасал баяраар өгсөн. Мөн Ан Сан Хун нэрээр хоёр дахиа ирж, Сатанд гишгэгдсэн үнэнийг сэргээснээр бид эх нутагтаа буцах боломжтой болсон.

Есүс мөн “Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш. Миний хаанчлал биш учраас энд уй гашуу, зовлон шаналал амсана” гэж айлдсан. (Иох 15:18-19, 18:36) Харийн энэ ертөнцөд бид уй гашуу их амсаж байна. Бурхан нүгэлтнүүдийг аврахын тулд энэ дэлхийд ирсэн боловч хүмүүс Түүнийг танихгүй их хавчсан. Гэсэн хэдий ч Бурхан зөвхөн хүүхдүүддээ тэнгэрийн хаанчлалын нууцыг мэдүүлж, Христийг таних боломж олгосон. (Мат 13:10-13, Кол 1:26-27) Эцэг та нарт ямар их хайртайг ойлгож, та нарыг тэнгэрийн хүүхдүүд байхаар дуудсанд нь чин сэтгэлээсээ талархах ёстой.

Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох хүртлээ энэ эрхэм үнэнийг чанд сахиж, аянчны энэ амьдралдаа тэнгэрийн орон явахад бэлтгэх ёстой. Тэнгэрийн орон явахын тулд тэнгэрийн зүйлсийг эрмэлзэж, Бурханы үгийг сонсох ёстой. (Кол 3:1-3) Хэрэв дэлхийн юмсыг хайрлавал тэнгэрийн хаанчлалыг алдана. Энэ ертөнцийнхнийг дуурайлгүй, харин Бурханыг дуурайцгаая. Энэ дэлхийн юмс нэг л мэдэхэд алга болж, олж авлаа ч өөрийнх болохгүй. Гэсэн хэдий ч тэнгэрийн оронд бол мөнхөд баяр хөөртэй, сэтгэл хангалуун байж, хайр цалгидаг. Одоо гэмшиж, үзэсгэлэнтэй тэнгэр элчийн төрхөөр төгс дахин төрөх цаг болсон. “Эелдэг даруу үг хэл.” “Ах эгч дүү нараа халамжил.” “Хөршөө өөрийн бие адил хайрла.” “Битгий атаархаж, жөтөөрх.” Үгээр ариусаж үзэсгэлэнтэй болж дахин төрвөл тэнгэрийн орон явна.

Тэнгэрийн оронд тоолж баршгүй маш олон галактик бий. Өөрийгөө тэнгэр элчийн хувцас өмсөөд галт чулуунуудын дундуур нисэж байна гээд төсөөлөөд үз дээ. Эцэг өдөр бүр шинэ бүтээл бүтээж өгнө. Өнөөдөр Сараана цэцэрлэг рүү, маргааш Сарнайн цэцэрлэг рүү, нөгөөдөр цэцэгт нуга руу гээд л үзэсгэлэнт газрууд үргэлжилсээр. Паул элч тэнгэрийн орныг хараад дэндүү үзэсгэлэнтэй болохоор нь үгээр илэрхийлж чадаагүй. “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бий. (1Кор 2:9)

Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш, Бурхан үйлсийн чинь дагуу буцаан төлнө хэмээсэн тул сайн мэдээний төлөө зовлонг тэвчиж, ерөөл хураах ёстой. (Ром 8:16-18, Илч 22:12) Харийн энэ амьдралд л сэтгэлээ өгөхөөс илүү бидний эх нутаг Эцэгийн байгаа газар, гэрэлт титэм зүүх сүр жавхлант галактикт руу явцгаая. Мянга мянган тэнгэр элч нараар хамгаалуулан, Эцэгтэйгээ хамт тэнгэрийн яруу алдар эдэлж мөнхөд амьдарцгаая. Бидний эх нутаг, цэцгэн харш тэнгэрийн хаанчлал руугаа явцгаая. Хараахан олоогүй байгаа хагацаж салсан тэнгэрийн гэр бүлээ хайж олоод бүгд хамтдаа тэнгэрийн хаанчлалд хөл тавих Сионы хүүхдүүд болоорой.