Бэлэн байж, сайн мэдээ тунхагла

6497Үзэлт
Жагсаалт

“Маргаашаар бүү сайрх.” гэсэн Бурханы үг байдаг (Сур.үгс 27:1). Сайн мэдээний ажлыг маргааш гэж хойшлуулах ёсгүй. Өнөөдөр өнгөрвөл хэзээ ч боломжгүй, дахиж олдохгүй тул өнөөдөр чухал, өнөөдрийн ажлаа үр дүнтэй хийх ёстой.

Баруун зүгээс үүл гарвал “Бороо орох нь” гэж норохгүй байх бэлтгэлээ хангадаг шиг хүмүүс шинж тэмдэг харвал цаг тухайд нь бэлддэг (Лук 12:54-55). Саяхан Америкт зарим хүн гамшиг болоход бэлтгэж агуулахаа засан хоол хүнсээ хадгалж байгаа нь мэдээгээр гарсан. Энэ нь сүнсээ аварч чадахгүй, эцсийг хүртэл амьжиргааг нь залгуулж чадахгүй ч гэлээ тэд найдах зүйл олж чадахгүйдээ л ийм юм бэлддэг.

Тэдэнд “Мөнх амийг өгөх Бурхан байгаа учраас Сионд хурдан ирээрэй.” гэж хэлцгээе. Цөлд 40 жилийн турш израильчуудыг тэжээсэн нь Бурхан. Үүнийг мартсан ард түмэн өөрсдийн бодлоор зүтгэж байгаад сүйрсэн. Бид Бурханы нигүүлслийг мартахгүй байцгаая. Та нарыг ерөөж, мөнх амь өгч, бүх зүйлээр хангадаг Бурханаас зуурах ёстой. Та нарт туслах Нэгэн нь Бурханаас өөр байхгүй.

Бурхан “Сонор сэрэмжтэй бай. Бэлэн бай.” гэж айлдсан (Мат 24:42-44). Гэнэтийн гамшиг учрахад яаж ч чадахгүй өрөвдөлтэй хүмүүст Бурхан хамгаалдаг Сионыг зааж өгч, нэг сүнс ч болов аврах нь сэргэг байх арга юм. Тунхаглах нь бэлэн байгаагийн илрэл.

Тамын шийтгэл амсах байсан биднийг үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлалд амьдрах болгосон Эцэгийнхээ ачийг юугаар хариулах уу гэдгээ бодоцгооё. Бурханыг хамгийн ихээр баярлуулдаг зүйл бол үхэж буй сүнсийг гэмшүүлж, хайртай хүүхдүүдийг нь олох явдал юм. Уйгагүй хайвал өнөөдөр ч тэнгэрийн хагацсан гэр бүлээ олж чадна. Гэвч “Өнөөдөр олохгүй бол маргааш л олъё” гэж хойшлуулбал хэдэн мянган жил өнгөрсөн ч олж чадахгүй. Хойшлуулалгүй Бурханы үгийг ухаарсан даруйдаа хэрэгжүүлэх нь дээр. Өөрийнхөө төлөө эд баялаг хураачихаад Бурханы өмнө үл бялхдаг мунхаг хүн байхын оронд сайн мэдээний төлөөх зүтгэлээ тэнгэрт хуримтлуулцгаая (Лук 12:19-21). Сайн мэдээнд хичээвэл тэнгэрт шагнал авах болно (Илч 22:12). Өнөөдөр гэх нэг өдрийг Бурханд таалагдах сайн мэдээний төлөө амьдарвал тэнгэрт их ерөөл хураана.

Тэнгэрт нүгэл үйлдэж, дэлхийд хаягдаад үхэх тавилантай нүгэлтнүүдийг аврахын тулд Эцэг бидний оронд нас барж, шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг тогтоосон. Загалмай дээр Өөрийгөө золиосолж, хүүхдүүддээ Алгасал баярын талх дарс идүүлж аварсанивээлийг нь мэдэж гэмээнэ сайн мэдээнд сэтгэл гаргаж, “Яаж Эцэгээ баярлуулах уу?” гэж бодно. Хэрэв Бурханы нигүүлслийг мартвал дахин нүгэл үйлдэж, Бурханд ачлалгүй хандаж, хажуудах олон хүн тунхаглахыг нь хүлээж байгаа ч тэднийг үл хайхарна. Тунхаглах нь нүсэр ажил биш. “Хагацаж салсан манай тэнгэрийн гэр бүл мөн үү?” гэж асуух нь л тунхаглал. Эцэг тэнгэрээс алдагдсаныг хайхаар махан биеэр ирж, Библитэй цүнхээ үүрээд айл болгоны хаалга тогшиж тунхаглалаа эхлүүлсэн (Лук 19:10). Эцэг хажуугаар өнгөрөх хүмүүст, цэцэрлэгт хүрээлэнд ч тунхаглаж, ажил дээрээ ч сүнсээр, махан биеэр хайр түгээж тунхаглах жишээ үзүүлсэн (Иох 13:15).

Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? (Мат 16:26) Үхээд тамд орох хувь тавилантай сүнснүүдийг Бурханы талд хөтлөх нь хамгийн агуу хайр юм. Хүн бүр мөнхөд амьдрах арга зам мэдэхийг хүсдэг. Аврагдах боломжтой хүмүүсээс бүү нүүр буруул.Уулзсан хүн бүрд Бурханы үгийг итгэлтэйгээр тунхаглаарай. Эцэг Библид маш тодорхой бичсэн амийн талхыг авч, бусдад идүүлэхэд л болно. Гай гамшиг газар авч байгаа энэ ертөнцөд зовж байгаа хүмүүст мөнх амийн талх идэхээр Сионд ирээрэй, гамшгаас аврагдах Алгасал баяр байгаа гэж эрч хүчтэйгээр тунхаглая. Олон сүнсийг Бурханы талд авчирч, нэрсээ тэнгэрт од мэт гэрэлтүүлээрэй.