Баяр сахих гээд бүгд их зүтгэл гаргалаа. Уйгагүй залбирсан хүсэл тань заавал биелж, Ариун Сүнс их авахыг хүсье.
Эцэгийн хий гэж тушаасныг хийвэл ерөөл их авах учраас өгсөн үгсийг нь заавал хэрэгжүүлцгээе. Сайн мэдээ тунхаглах, мөргөл тэмдэглэх, залбирах гээд бүгд л бидний ерөөлийн төлөө хэлсэн үгс. Ерөөл авах Амралтын өдөр сахих боломж ч соёрхож, залбирвал Ариун Сүнс ч өгч, юу юунаас илүү мөнх амь өгч тэнгэрийн хаанчлал явахаар болгосон Эцэгтээ үргэлж талархацгаая.
Бурхан бидэнд үргэлж баяртай бай гэж айлдсан. (1Тес 5:16-18, Фил 4:4) Та нар бол үргэлж баяр хөөртэй байх ёстой хүмүүс. Зовлон, гуниг, байхгүй баяр хөөр л цалгих тэнгэрийн хаанчлал явна шүү дээ. Сүр жавхлант тэнгэрийн оронд очих боломж олгохын тулд Эцэг анхны ирэлтдээ Есүс нэрээр ирж, та нарын ялын оронд амьсгал хурааж, хоёр дахиа махан биен өргөст хувцас өмсөж ирээд 37 жил та нарын төлөө үүрийн залбирал, оройн залбирал, мацгийн залбирал ч хийж та нарыг аварсан. Бид ч бас гэр бүлүүдийнхээ төлөө залбирч, авралын үнэ цэнийг мэдэхгүй байгаа гэр бүлүүдэд зааж өгцгөөе. Нэг мөргөл тэмдэглэх нь хичнээн агуу ерөөл болохыг, нэг сүнс аврах нь хичнээн агуу ерөөл болохыг ухаарах ёстой. Бид хичнээн аз жаргалтай улс билээ! Төгс хүчит Бурханыг “Эцэг” гэж дуудах эрхтэй хүүхэд нь болсон учраас мөнх амь, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өгсөн Эцэгтээ талархаж, баяр хөөртэй амьдарцгаая.
Бурханы хүслийг үйлдэгч нь тэнгэрийн хаанчлал явна. Үргэлж баяртай байх нь ч бас Бурханы хүсэл. Дэлхий дээр ч санаа зовнил ихтэй хүн хөмсөг зангиддаг бол сайн сайхан зүйл тохиолдсон хүн инээмсэглэж явдаг даа. Бид мөнх амьдардаг тэнгэрийн хаанчлал, баяр баясгалан бялхах үзэсгэлэнтэй тэнгэрийн хаанчлал явж байгаа тул хөмсгөө зангидалгүй, үргэлж нүүр дүүрэн инээж, баяртай байх ёстой. Сэтгэл дотор юу байгаа нь гаднаа харагдана гэдэг үг байдаг шиг бид баяр хөөртэй дүр төрхтэй байвал “Тэр гэр бүл аврагдсандаа тийм их баяртай байгаа байх нь. Би ч бас баярлах ёстой юм байна” гэж эргэн тойрныхон бидний нөлөөнд автана.
“Сайн мэдээ тунхаглах явцдаа хавчигдсан ч баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь тэнгэр дэх шагнал чинь агуу.” хэмээсэн. (Мат 5:8-12) Зүрх сэтгэлд баяр хөөр дүүрэн байвал гэр бүлээ хайж олох бодол төрж, “Мөнх амь, аз жаргал эдлэх тэнгэрийн хаанчлал руу өөрөө л ганцаараа явахаас илүү тэдгээр өрөвдөлтэй сүнснүүдтэй хамт явъя” гэх хайрын сэтгэл ундарч, үр жимс гаргана. Үхэж буй сүнсийг Бурханы талд авчирсан тул баяр хөөр төрж, шагнал ч их авна. Элдэв сөрөг бодол тээхийн оронд “Дээгүүрх зүйлсийг эрмэлз” гэж айлдсанчлан тэнгэрийн орон явах баяр хөөртэй зүйл их бодоорой. Тийшээ олон хүн хөтөлбөл өөрөө ч баяртай, бусдад ч баяр хөөр авчирна.
Бидэнд бол цаашид баяр хөөртэй өдрүүд л байна. Анхан үед бид ад үзэгдэж байсан бол одоо “Дэлхийн бүх үндэстний дунд яруу алдар болон магтаалыг өгнө” гэсэн зөгнөлийн дагуу эргэн тойрныхон Бурханы сүмийг сайн сүм гэж зөв мэдэх болсон. (Зеф 3:14-20) Та бүхэн шинэ гэрээний гэрлийг их тунхагласан болохоор харанхуй арилж, хүмүүс гэрлийг харах болсон хэрэг. 2000 жилийн өмнө шавь нар Ариун Сүнс аваад гарч тунхаглаад өдөрт 3000, 5000 хүн хөтөлсөн. Бид ч бас Ариун Сүнс авсан тул тунхаглахад л болно. Одоо магтагдах цаг болсон тул зоригтойгоор тунхаглаарай. Майхан баяраар авсан Ариун Сүнсээ хав дараад байлгүй, Ариун Сүнсний хөдөлгөөнд оролцож, хаа сайгүй хуваалцъя.
Бид гамшиг ойртохгүй аюулгүй газар Сионд Бурханы хамгаалалт дор байгаа тул үргэлж баярлаж, баяр хөөртэй байх ёстой. Олон хүнд амийн ус авахаар Сион руу ирээрэй гэж Библи нээгээд зааж өгцгөөе. (Иер 6:16-19, Дуу 91:5-11, Иер 4:5-6, Иох 6:53-57) Орохдоо ч ерөөгдөж, гарахдаа ч ерөөгдөх Бурханы үгийг тэднээр сахин үйлдүүлцгээе. (Дэд.Хуу 28:1-6) Хүнд хэцүү, туйлдам амьдралд гуниглаж, зовж байгаа хүмүүст Алгасал баяр шинэ гэрээгээр мөнх амь, тэнгэрийн хаанчлалыг өгч, үргэлж баяр хөөртэй амьдрахад нь туслах хайрын хүүхдүүд болцгооё. Олон хүнийг Бурханы талд хөтөлж, Бурханыг баярлуулж, тэнгэрийн оронд Эцэгээсээ шагнал, магтаал их хүртэх Сионы хүүхдүүд болоорой.