Библи зөгнөлийн үгсээс бүрддэг. Бурхан ертөнцийн сууриас ч өмнө хожим болох юмсыг урьдчилан төлөвлөж, улмаар Библид зөгнөсний дагуу авралын ажлаа гүйцэтгэдэг. Хүн төрөлхтний амьдрал ч зөгнөлийн л дагуу явдаг. Тиймд зөгнөлд итгэхгүй бол аврагдах боломжгүй.
Бурхан бол бидний гэрэл. Гэрлийн хүүхдүүд дэлхий даяар явж, Алгасал баярын амийн гэрлийг, Ан Сан Хун Бурханы авралын гэрлийг гэрэлтүүлж байгаа тул дэлхий дахинаас Сион руу цутган ирж байна. “Үндэстнүүд цутган ирж, хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно” гэсэн зөгнөлийн үг ч биелж байна. (Иса 60:1-22) Дэлхий даяар үй олон сүм байдаг. Харин энэ бүх ерөөлтэй зөгнөлүүдийг биелүүлдэг цорын ганц сүм нь Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээдэг, Аврагч болох Ариун Сүнс Бурханы нэрийг дууддаг “Бурханы сүм” юм.
Бид зөгнөлийн үгэнд итгэх ёстой. Бурхан “Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, бүгд биелнэ” хэмээсэн. (Иса 55:11) Библийн үгсийг бид зөвхөн уншиж, сонсоод өнгөрөх ёсгүй, Библид бичигдсэнийг сахигчид нь ерөөлтэй. (Илч 1:3)
Библи нь авралд хүрэх замыг зааж өгдөг ном. Яавал сүйрэлд өртөх, яавал аврагдах талаарх хоёр замыг Бурхан Библиэр дамжуулан тайлбарласан байдаг. Үхэх ёстой нүгэл үйлдэж, тэнгэрээс хөөгдсөн биднийг Бурхан өрөвдөж, бидэнтэй адил махан биеэр энэ дэлхийд ирж, амийн үнэн Алгасал баяр болон 3 удаагийн 7 баяраар тэнгэрийн орон явах зам зааж өгсөн. Бурхан бидний үхлийн нүглийг оронд маань үүрсэн ч гэлээ бид тэнгэрийн орон явах хүртлээ нүглээ гэмшиж, Бурханы үгийг сахиж, шинэ гэрээний ёсыг хэрэгжүүлэх ёстой. Бид хайрын сайхан сэтгэлтэй байж, Библид тэмдэглэгдсэн “Хөршөө өөрийн адил хайрла. Бусдыг өөрөөсөө дээр гэж үз. Бусдад санаа тавь. Тэвчээртэй бай” гэх мэт үгсийг дагаж байж л тэнгэрийн хаанчлал явна.
Бид Бурханы үгэнд чих тавьж, авралын замыг хүмүүст зааж өгөх ёстой. Хүмүүс цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ сонсоод түүндээ тохируулан бэлддэг шиг хэн нэгэн урьдчилан мэдэгдвэл бэрх хэцүү байдлыг амархан даван туулж чадна. Библид гамшиг бууна гэж зөгнөсөн байдаг ч хэрхэн хамгаалагдах тухай урьдчилан мэдүүлдэг юм. Жинхэнэ эш үзүүлэгчид хүмүүст Бурханы үгийг зааж, ухааруулж, тэдэнд зовлон бэрхшээл учрахаас сэргийлж, аврах үүрэг гүйцэтгэх ёстой.
Бурханы нэрэнд итгэж, тэр нэрнээс эмээгч хүмүүст эдгээх туяа гийнэ гэж бичсэн байдаг. Хүмүүсийг гамшгаас эдгээх зүйл бол Бурханы тамга, Алгасал баяр юм. (Мал 4:1-3, Илч 7:1-3, Иох 6:27) Шинэ гэрээ Алгасал баяр сахивал Бурхан бидний дотор оршдог тул гамшиг ойртсон ч Бурханы мах, цусыг хараад биднийг алгасан өнгөрнө. Бурханы амлалтан дотор оршдог хүмүүст шинэ тэнгэр, шинэ газар буюу мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өгнө гэсэн зөгнөл ч гарцаагүй биелнэ. (2Пет 3:10-13)
Бид мөнх амь авч, тэнгэрийн хаанчлал явна гэсэн зөгнөлийн үгэнд итгэж л үнэнд орж ирсэн. Тиймээс бид авралд бэлтгэж, гамшгаас болж үхэж буй хүмүүст Алгасал баяр гэх амийн хоолыг хуваалцах ёстой. (Мат 24:37-44, Езе 3:17-19) Бид амийн үнэнийг нэг үг ч болов хурдан дамжуулж байж л тэд ч авралд бэлтгэх биш үү?
Бурхан бидэнд Алгасал баярын талх, дарс буюу амийн хоол өгдөг газар бол Сион. Зогсож, цаг алдалгүй Сионд ирэхийг тэдэнд заацгаая. (Иер 4:5-6) Олныг Бурханы талд хөтөлбөл тэнгэрийн оронд од мэт туяарах шагнал ч өгнө хэмээсэн. (Дан 12:1-3) Тэр яруу алдрыг хэн ч булааж чадахгүй тул олныг тэнгэрийн хаанчлал руу хөтөлж, үүрд мөнхөд туяарах жинхэнэ эш үзүүлэгчид болохыг хүсэх байна.