Бурханы хайран дотор бид нэг биеийн эрхтнүүд

5275Үзэлт
Жагсаалт

Сионы хүүхдүүд босож, дэлхий даяар сайн мэдээнд хичээнгүйлэн оролцож байна. Эцэгээс өгсөн үг ёсоор эрхэм амийн үнэнийг тунхаглаж, олон сүнсийг Бурханы талд хөтлөх ажил дэлхийг шуугиулж байна. Үгэнд дуулгавартай байх нь ер бусын гайхамшгууд авчирдгийг бид нүдээрээ харж байна.

Зөгнөл дагуу гамшиг их болж байгаа энэ цаг үед бид итгэлээ бэлдэж, гамшгаас аврагдаж тэнгэрийн хаанчлалд орох хэмжээнд бэлтгэхэд нь ертөнцийн хүмүүст туслах ёстой. Бид бол гамшиг дунд туйлдан цөхөрч, үхлүүт байгаа олон сүнсэнд авралын баярт мэдээ дамжуулдаг шинэ гэрээний үйлчлэгч нар биш үү? Тэнгэрийн хөвгүүд, охидын хувиар үүргээ идэвхтэй биелүүлэх нь тэнгэрийн шагнал дагуулна.

Нэг сүнс баптисм хүртэхээр бид ертөнцийг бүхэлд нь олж авсан мэт баярладаг. Бидний бүхий л хөдөлмөр, зүтгэл, зовлон золиос, чин сэтгэл, тэр сүнсний төлөөх харуусал гээд хамаг байдгаа зориулсан үр жимс учраас тэгж баярладаг.

Бид нэг Сүнс дотор нэг биеийн эрхтэн учраас л хамт баярладаг. “Явж, бүх үндэстэнд сайн сайн мэдээ тунхагла” (Мат 28:19-20, Мар 16:15) гэсэн зөгнөлтэй хөл нийлэн, гэр бүлүүд богино хугацааны тунхаглалаар явж олон сүнс хөтөлсөнд дэлхий даяарх сионыхон хамтдаа баярлалддаг. Өөрийнх нь эрхтэн үр жимс гаргасан болохоор тэр.

Бурхан бол толгой, харин бид биеийн эрхтнүүд болж нүдний үүрэг, хамрын үүрэг, чихний үүрэг гээд өөр олон эрхтний үүрэг гүйцэтгэдэг. (1Кор 12:12-27) Гэрлэсэн эрэгтэйчүүд ажил дээрээ эсвэл ажлынхаа шугамаар, сурагчид нь сургууль дээрээ, цэрэг нь цэргийн ангидаа, эзэгтэй нар хөршдөө гээд тус тусын байгаа газраа сайн мэдээ уйгагүй тунхаглацгаая. Эцэг “Сайн мэдээ тунхаглаж буй ам юутай сайхан, сайн мэдээ тунхаглахаар алхах хөл ч юутай сайхан” гэж айлдсан. (Ром 10:14-15) Сайхан амаараа нэг сүнс аврахад бүх эрхтэн хамтдаа идэвхийлэн ажиллацгаая.

Бурханы хайран дотор бид нэг юм шүү дээ. Ямар нэг баяртай зүйл тохиоход бүх эрхтэн баярладаг. Чих баяртай мэдээ дамжуулж, баярлам үзэгдлийг нүд дамжуулна. Хөлийн ул ил харагдахгүй ч хөлийн улгүйгээр бол хөдөлж ч чадахгүй. Бид нэг бие учраас эрхтэн бүр маань эрхэм. Нэг эрхтэн өвдвөл бүх эрхтэн тэр чигтээ өвддөг. Толгойноос “өвдлөө” гэсэн дохио дамжуулж бүх бие түүнд анхаарлаа төвлөрүүлж, хамт зовдог.

Эрхтнүүдээс дургүй хүрэм эрхтэн ганц ч байхгүй. Тиймээс ах эгч дүү нартаа атаархаж, жөтөөрхөж болохгүй, харин хайраар нэгдэх хэрэгтэй. Ариун Сүнс дотор тустай үг, итгэлээр босгох үг, хүч өгөх ивээлтэй үг хэлбэл сонссон гэр бүлүүд илүү их үр жимс гаргах болно. (Ефе 4:22-32) “Даруу хүн аврагдана” гэсэн тул даруу сэтгэл, даруу үгээр ах эгч дүү нартаа анхаарал тавьж, тэдэндээ урам өгцгөөе. Өөрийн бодлоор хийвэл үр жимс гаргахдаа удаан, харин Бурханы сэтгэлийг өвөрлөвөл үр жимс гаргана. Бурханы үгийг байгаагаар нь хүргэж, бидний сүнсийг аврах гэсэндээ Өөрийгөө даруу болгож, загалмайд үхэх хүртлээ золиос амссан Христ шиг золиос, хайрын сэтгэлээр сайн мэдээ тунхаглацгаая. (Езе 3:17, Фил 2:5-8) Тэгвэл заавал үр жимс гарна.

Эцэг бидний нүд үзээгүй, чих сонсоогүй тэнгэрийн үзэсгэлэнт яруу алдрыг одоо ч бидний төлөө бэлтгэсээр байгаа. Тэнгэрийн орон явахын тулд зугаа цэнгэлд автахаас, ёс суртахуун доройтуулдаг зүйлээс хол байж, нүгэлт төрхөөс ангижирч, үзэсгэлэнтэй, сайхан Бурханы хөвгүүд, охидын төрхөөр өөрчлөгдөх ёстой. (Ром 12:1-2) Бурханых шиг үзэсгэлэнтэй биетэй болж өөрчлөгдөөд тэнгэрийн орон явахад дутуу зүйлгүй байх хэмжээнд ухаалаг таван охин шиг итгэлийн тосоо бэлдэцгээе. Олныг гэмшүүлж, үеийн үед Бурхантай хамт яруу алдар эдэлж, Бурханы хайрыг хүртэх хүүхдүүд болоорой.