Хайр дор эв найртай бай

4858Үзэлт
Жагсаалт

Саяхан болсон хэрэг явдал, аваар ослыг хараад сэтгэл их өвдлөө. “Бид л бүх хүнд тунхаглаж чадаагүйгээс олон хүн зовж байна” гэж бодогдоод, Сион руу нэг ч болов сүнсийг арай эрт хөтөлж чадаагүйдээ харамсаж, гэмшлээ. Цаашид ч олон хэрэг, аваар осол их гарна. Бурханы ард түмэн “Иймэрхүү гамшиг учрахаас өмнө цаг алдалгүй Сион руу хурдан зугт” гэж их тунхаглах ёстой. (Иер 4:5-6)

​Энэ дэлхий дээр төгс юм гэж үгүй. Хүмүүс төгс бус, амьдрах ч түгшүүртэй, юу ч төгс бус учраас л осол гардаг. Бид төгс төгөлдөр тэнгэрийн орон явах хүртлээ болгоомжтой байж, бодолтой сэргэг байж, амийн үгээр ертөнцийг сэрээх ёстой. Бурхан бидэнтэй хамт байдаг Сион руу нэг хүнийг ч болов хурдан авчрах нь хайр юм. Шинэ гэрээний үгсийг уйгагүй зааж, олон сүнсийг Сион руу хөтлөх ажилд зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаа бүрэн дайчилцгаая. Зөвхөн өөрсдөө л тэнгэрийн хаанчлал явахаас илүү бусад хүмүүст ч тэнгэрийн хаанчлалд очих баяр хөөрийг мэдрүүлэхийн тулд сайн зааж өгч, тунхаглацгаая.

Эв эе, эв нэгдэл байхгүйгээс үүдэлтэй янз бүрийн үйл явдлаас болж дэлхий эмх замбараагүй байдалд байгаа ч Сионд л амар амгалан байдаг. Бурханы сүм дэлхий даяар байгуулагдсан. “Бие биенээ хайрла, бие биенээ анхаарч халамжил” хэмээсэн Эцэгийн үгийн дагуу гэр бүлүүд маань эв эетэй байж, сайн нэгдсэн учраас өнөөдөр энэ өдрийг хүртэл сайн мэдээний ажил амжилттай явагдсан гэж Би итгэдэг. Хайрын сэтгэл тээн, зүтгэж байгаад баярлалаа. Энэ хайр нь Бурханаас ирсэн хайр. Бурханаас суралцсан Бурханы хүүхдүүдийн хувьд та нар минийх, чинийх гэлгүй хоорондоо сайн нэгдэж, нэгэндээ тусалсан учир өнөөг хүртэл дэлхий дахинд олон сүм байгуулагдаж, олон эш үзүүлэгчид өссөн гэж бодож байна.

Эцэг “Хайраар бие биенээ өндрөөр үнэлж, өөр хоорондоо эв найртай бай” гэж айлдсан. (1Тес 5:9-13) Эв найр байхгүй газар талцал хагарал, хэрүүл маргаан, зөрчил үүсдэг. Эв найр байгаа газар бол бие биедээ тусалдаг тул бүх зүйл сайхан болох нь дамжиггүй. Ганцаараа хийснээс хоёулаа хийх нь дээр, хоёулаа хийснээс гурвуулаа хийх нь дээр. Тиймээс л Эцэг сайн мэдээг хамгийн их хөгжүүлдэг эв найрыг хэрэгжүүл гэж захисан. Өөр хоорондоо эв найртай байхын зэрэгцээ Бурханд залбирах хэрэгтэй. Энэ баяр хөөрөө булаалгахгүйн тулд тасралтгүй залбирах ёстой. (1Тес 5:16-17) Залбирвал Бурхан тусалж, бүх зүйлийг бүтэмжтэй болгодог. Бас талархах ёстой. Энэ бол Бурханы хүсэл хэмээсэн. (1Тес 5:18) Бурханы хүслийн дагуу үйлдвэл их ерөөл авна.

“Та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга” хэмээсэн үгийн дагуу заавал үйлдээрэй. (2Пет 1:3-11) Өндөр байр сууринаас тушаал буулгах ёстой Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрийгөө боол мэт дорд болгож, үргэлж л бөхөлзөж, толгойгоо бөхийлгөн, гэр бүлүүдэд үйлчилж, тэднийг аварсан. (Фил 2:2-8) “Өргөмжлөгдөхийг хүсвэл даруу хүн бол” гэсэн үг бий. (Лук 18:14) Тэнгэрийн оронд очоод өргөмжлөгдөх нь сайхан ч гэлээ энэ газар дээр өргөмжлөгдсөн гээд бардамнавал унана. Энэ дэлхий дээр даруу сэтгэлтэй, бусдад үйлчлэх сэтгэлтэй байвал унахгүй удаан явсаар тэнгэрийн хаанчлалд очоод мөнхөд өргөмжлөгдөнө.

Яавал тэнгэрт өргөмжлөгдөхийг Бурхан нарийн зааж өгч, бид сурч байгаа болохоор үргэлж үйлчлэх сэтгэлээр гэр бүлүүддээ хандаарай. Олон хүнийг осол аваар гэж байхгүй тэнгэрийн хаанчлал явахад нь туслах үүднээс “Гамшгаас аврагдаж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох Сион руу хурдан ирээрэй” гэж тунхаглах ажилд нэгдэцгээе. Эцэгт таалагдах ажил л гэвэл юу ч бай үйлдээд тэнгэрийн хаанчлалыг наашлуулах Сионы хүүхдүүд болоорой.