Майхан баяр ба Ариун Сүнсний хөдөлгөөн

2647Үзэлт
Жагсаалт

Энэ жил ч баяр сахих гэж та нар их хичээлээ. Майхан баярт амласан сүүлийн бороо Ариун Сүнс чин сэтгэлээсээ гуйсан тул та нар Ариун Сүнс авсан.

Майхан баяраар Есүс “Амийн ус аваарай” гэж тунхаглаж байсан бол энэ үед ч Сүнс болон Сүйт бүсгүй ирж “Ариун Сүнс аваарай” хэмээн айлдаж буй үнэний үед бид ирээд байна. (Иох 7:2, 14, 37-39, Илч 22:17) Майхан баяр тэмдэглэхээр ирдэг хүмүүс дээр Ариун Сүнсний бороо оруулж, харин Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй хүмүүс дээр гамшиг буулгана гэсэн Библийн үг бий. (Зех 14:16-19) Гамшигт өртөлгүй, тэнгэрийн хаанчлал явъя гэвэл Майхан баяр тэмдэглэх ёстой. Энэ эрхэм үнэнийг бид сонсож, ухаарч, сахиж, мөнх амь авч, тэнгэрийн хаанчлал явах болсон тул хичнээн жаргалтай! Гэхдээ олон хүн үүнийг мэдэхгүйгээсээ болоод ирж чаддаггүй. Үүнийг өөртөө л хадгалаад байлгүй Бурханыг мэдэхгүй үхэж буй хүмүүст Майхан баяр сахихаар ир гэж уйгагүй тунхаглах ёстой. Ариун Сүнс авсан болохоор бид Ариун Сүнсний хөдөлгөөн өрнүүлэх ёстой.

Өнөөгийн энэ үед олон хүн амийн ус хайж байгаа. Сүүлчийн үед талхаар өлсөх, усаар цангах бус, харин Бурханы үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм гэсэн байдаг. (Амо 8:11-13) Тиймд хүмүүс “Гамшгаас зугтахын тулд хаашаа явах ёстой вэ?” “Үүрд мөнх амьдрахын тулд хаашаа очих ёстой вэ?” “Хаана жаргалтай амьдрах юм бол?” гэж бодон, ийм газар хайдаг ч олж чадахгүй байгаа. Тэдэнтэй амийн ус хуваалцацгаая. “Гамшгаас зугтаж, мөнх амь авч, баяр хөөр дүүрэн тэнгэрийн хаанчлал явах ерөөл зөвхөн Сионд бий” гэж итгэлтэйгээр тунхаглахад болно.

Есүс Петрээс гурван удаа хүссэн зүйл бий. “Чи намайг хайрладаг уу? Тэгвэл хоньдыг минь тэжээ” гэж айлдсан. (Иох 21:15-17) “Би энэ дэлхийд алдагдсаныг хайхаар ирсэн шиг чи ч мөн тэнгэрийн орноос алдагдсан ах дүү нараа хайж олох нь Намайг хайрлаж буй хэрэг” гэсэн утгатай үг байх аа? Өнөө үед Ан Сан Хун Христ ч адилхан зүйл хүссэн. Анх ирэхдээ ч, хоёр дахиа ирэхдээ ч “Тунхаглахаар энэ дэлхийд ирсэн” хэмээгээд, “Одоо хийх ёстой ажил бол уйгагүй тунхаглах” хэмээсэн тул (Мар 1:35-39, Мат 28:18-20) бид ч Эцэг Ан Сан Хун Христэд хайртай л бол алдагдсан хоньдыг хайж, тэдэнд амийн жимс идүүлж, амийн ус хуваалцах ёстой.

Дэлхий даяар гамшиг газар авч, эрдэмтэд дэлхийд хямрал нүүрлэхийг анхааруулсаар байна. Гамшгаас хамгаалах Алгасал баяр тэмдэглэж, сүнслэг бэлтгэл хийх ёстой. “Та нар тэнгэр газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ? Үлэмж гамшиг буухаас өмнө Бурханы ард түмнийг аюулгүй газар Сионд хоргодуул” гэж бидэнд тушаасан. (Лук 12:54-57, Иер 4:5-6) Баяр сахидаг Сионд Бурхан цог жавхлан дунд бидэнтэй хамт байж, биднийг хамгаална. (Иса 33:20-24)

Гай гамшиг, шүүлт ирэхээс өмнө өрөвдөлтэй нэг сүнс ч болов илүү аварцгаая. Самари эмэгтэй Есүсийг ухаарч, “Ирээд үз. Тэр Христ юм шиг байна” гэж олон хүнийг аварсан байдаг. (Иох 4:3-30) Бид ч бас “Амийн жимс авчирсан Ан Сан Хун Христтэй уулзахаар Сионд ир” гэж тунхаглацгаая. Майхан баярын Ариун Сүнс авсан болохоор Бурханы хоньдыг хайж, амийн хоол идүүлцгээе. Нүгэлтнүүд гэмшилд ирэхэд Бурхан хамгийн их баярладаг. (Лук 15:7) Үхлүүт байсан хүүхэд нь амилахад ямар их баярладаг билээ дээ. Бурханы сэтгэл ч тийм л байдаг.

Олныг Сион руу дагуулж, Ан Сан Хун Христийн авчирсан шинэ гэрээний Алгасал баяр болох амийн жимсийг хуваалцан үхэж буй сүнсийг мөнх аминд хөтлөх нь хамгийн агуу хайр юм. Энэ агуу хайрыг хуваалцаж, улмаар Эцэгээ баярлуулж, тэнгэрийн оронд очоод Эцэг Ан Сан Хун Христэд “Сайн байна” гэж магтуулах Сионы хүүхдүүд болохыг хүсье.