Эцсийн өдрүүдэд хүмүүс аминч, сагсуу, их зантай, доромжлогч, үл хайрлагч, үл эвлэрэгч болно гэсэн үг бий. (2Тим 3:1-5) Бурхан бидэнд энэ хорон муу үеийн явдалд нийцэлгүй, дээгүүрх зүйлс дээр оюун ухаанаа төвлөрүүлж амьдар гэж сургадаг. Хүүхэд ер нь аав ээжийгээ дуурайдаг. Ариун золиосоороо хүн төрөлхтнийг аварсан Бурханы хайрыг хүртсэн хүүхдүүдийн хувиар бид хэзээд Бурханы сэтгэлтэй байж, сайн үйлсээрээ Бурханыг алдаршуулах ёстой.
Нүглээр дүүрсэн зан төрхтэй хүүхдүүдээ Бурхан сайн мөс чанартай болгон өөрчилж байгаа. Сайн загасыг саванд хийж, мууг нь хаяна гэсэн сургаалт зүйрлэлийн үгтэй адил Бурхан сайнаас мууг нь ялгадаг. (Мат 13:47-50) Тэнгэрийн хаанчлал руу хэн ч хамаагүй явахгүй. Харин сайн хүн, мөс сайтай хүн, сайхан сэтгэлтэй хүн, бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг хүн, Бурханы үг сайн сахидаг хүн л явна. (Мат 25:31-46)
Бурханы үг бидний хувьд амь, сүнс, тэнгэрийн орны яруу алдар юм шүү дээ. (Иох 6:63, 12:48-50) Бурханы үгтэй ойр байх нь л угаасаа Бурхантай ойр байгаа хэрэг юм. Бурханы сайн үгсийг сонсож, тэдгээрийг хэрэгжүүлэх юм бол ерөөл авч, үзэсгэлэнт тэнгэрийн оронд мөнхөд Бурхантай хамт байна.
“Хөршөө өөрийн адил хайрла, тэгвэл мөнхөд амьдрах болно” гэж Эцэг бидэнд сургасан. (Лук 10:25-28) Дэргэдэх хүнийхээ сэтгэлийг шархлуулалгүй, харин ч баярлуулж, бэрхшээл тулгарахад нь тайтгаруулж, бүтэмжтэй сайн юм болбол магтах ёстой. Ингэх нь л хөршөө хайрлаж буй хэрэг байх аа? Шархлуулах үг хэлэхгүй, уурлахгүй байцгаая. Харин ч хүмүүсийн уурыг гаргах сайхан үг хэлцгээе. Сүнс аврахын тулд бид олон сайн үйлс хийх ёстой. Хүмүүс бидний сайн үйлсийг хараад үнэний үгийг сонсож, тунхаглалын үр жимс гарна.
Бурхан “Диаволыг эсэргүүц, дайсан мэт дургүй гэр бүлээ хайрла” хэмээсэн. Хайрлах нь уучлах юм. Бид ах эгч дүү нараа уучилж байж л Бурхан ч биднийг уучилж, тэнгэрийн орон дагуулж явна. (Мат 6:14-15) Бусдыг шүүгээд байлгүй харин уучилбал Бурхан бидний нүглийг шүүхгүй, шахаж, чигжсэн, хальж бялхаж, асгарсан их ерөөл өгнө. (Лук 6:37-38) Хүүхдүүд аав ээжийнхээ сэтгэлд нийцсэн сайн юм хийвэл аав ээжүүд тэдэнд хамгийн дуртайг нь авч өгдөг биш үү? Өгөөмрөөр өгөгч Бурханы ерөөлийг авахыг хүсвэл бид сайн хүүхдүүд нь болох ёстой.
Сүнслэг Ваарчин болох Бурхан биднийг тэнгэрийн оронд аваачих сайн савнууд болгон дахин бүтээж байгаа. (Иса 64:8, Иер 18:1-4) Тэнгэрийн орон явахыг хүсвэл сайн сав болоорой гэж айлдсан. Бурханы тушаалыг сахигч, Бурхантай хамт алхаж, үгийг нь хэрэгжүүлдэг хүмүүс сайхан, зөөлөн сэтгэлтэй болж дахин төрнө. “Бие биенээ уучил” гэвэл уучилж, “Цайлган амьдар” гэвэл цайлган амьдарч Бурхан биднийг бүтээж байгаа тэр дагуу дуулгавартай байвал тэнгэрийн хаанчлалд хангалттай орно. (2Пет 1:3-4)
Нүгэлтнийг гэмшүүлж, тэнгэрийн оронд аваачих үйлст Бурхан хамгийн их баярладаг. Үхэж буй олон нүгэлтнүүдийг гэмшүүлж, тэнгэрийн зөвт хүн болгон өөрчилж сайхан үр жимсээр Эцэгтээ бэлэг болгон өргөцгөөе. Бурхан дотор байж, үгийг нь сайн сахидаг хүнд их жимс өгнө. (Иох 15:3-5)
Үзэсгэлэнтэй сайхан төрхөөр нэгдэх үед тэнд мөнх амь, ерөөл байдаг. (Дуу 133:1-3) Хайраар нэгдэцгээе. Айж түгшсэн ертөнцийнхнийг аюулгүй Сион руу хөтөлж, улмаар тэднийг гамшгаас аварч, мөнх амьдруулах хайрыг түгээх сайн үйлс хийцгээе. Бурханы үг бол амь гэдэгт итгэж хэрэгжүүлээрэй. Бурханы үнэт саванд орох хэмжээний сайн хүүхдүүд болж, Бурханыг баярлуулж, нэрс чинь тэнгэрийн оронд од мэт үүрд гэрэлтэхийг хүсэж байна.