Бүх үндэстэн амийн зам хайж сион руу цутгана

1743Үзэлт
Жагсаалт

Есүс “Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ” хэмээсэн. (Иох 5:39) Мөнх амьтай болохын тулд махан биеэр энэ дэлхийд ирсэн Бурхантай уулзах ёстой гэсэн үг юм.

Сүм гэсэн нэртэй байлаа гээд бүгд мөнх амь өгдөг юм биш, харин Бурхан оршдог газар мөнх амийн ерөөл бий. Бурхан баяр наадмын хот Сионд цог жавхлант Нэгэн болж, бидэнтэй хамт байдаг. (Иса 33:20-21) Долоо хоног бүрийн баяр болох Амралтын өдөр, жилийн баярууд болох Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Ургацын анхны үрийн баяр, Долоо хоногуудын баяр, Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр зэрэг 3 удаагийн 7 баяр нь Сионд соёрхсон мөнх амийн үнэн. (Лев 23-р бүлэг) Эдгээрээс Алгасал баяр нь Есүс талх, дарс өгч, тэдгээрийг мах цусаа гэж айлдан, үүнийг идвэл мөнх амьдарна гэж амласан өдөр. Алгасал баяр тэмдэглэж байж л Бурхантай нэг бие болж, хүүхдүүд нь болдог тул гамшиг нүүрлэх үед Бурханы мах цусыг хараад биднийг алгасан өнгөрнө. Бурхан “Чи минийх. Дөл нь чамайг шатаахгүй, гол туулахдаа чи живэхгүй” хэмээсэн. (Иса 43:1-3)

Бурхан гамшиг буулгах шалтгаан нь хүмүүс Бурханы үгийг орхисон учраас юм. Амьдрах зам зааж, амь өгдөг Бурханы үгийг дагаж байж л аврагдана. Зарим хүн Алгасал баяр устсан гэдэг ч харин Бурхан “Энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ” гэж тушаасан. (Гэт 12:11-14) Есүс загалмайд амьсгал хураахынхаа өмнө Алгасал баярыг гэрээслэлээ болгон үлдээсэн. (1Кор 5:7-8, Лук 22:15)

Үхэшгүй мөнх Бурханы махыг идсэнээр мөнх амьтай болдог шинэ гэрээ Алгасал баярын үнэнийг авч Есүс анх удаа ирсэн бөгөөд энэ үед хоёр дахиа ирсэн. Бид шинэ гэрээ Алгасал баяр авчирсан Ан Сан Хун Христийг тунхаглаж, хүмүүсийг итгэхэд нь туслах ёстой. Хамтран орчуулсан солонгос Библийн Исаиа 2:2-3-р ишлэлд “Бүх үндэстэн амьдрах зам сурахын тулд Сион руу, Иерусалим руу цутгана” гэж байдаг. Энэ үгийн дагуу бүх үндэстэн Солонгос руу тагтаа мэт нисэн ирж байна. Тэд мөнх амийн үг сонсож чадалгүй өлсгөлөнд автаж байснаа Бурхан дорнын хязгаар Солонгост Алгасал баярыг авчирсан тул Бурханыг болон авралын ивээлийг эрэлхийлэн “Би бас явна” гээд ирцгээж байна. (Амо 8:11, Зех 8:20-23)

Ноагийн үед “Бүхээгт ор” гэсэн бол одоо “Гамшиг буухаас өмнө Сион руу зугт” гэсэн байдаг. (Иер 4:5-6) Сион бол хамгийн аюулгүй авралын бүхээг. Сионд оршдог Бурханыг л олох ёстой. Сионд Бурхан Ан Сан Хун гэдэг нэрээр ирж, шинэ гэрээ Алгасал баяраар үхлийг устгасан. Хүмүүс мөнх амийн үнэн авчрах Нэгэнийг хүлээсээр байгаа ч харин Бурхан Библид нууцалсан амийн үнэн, Алгасал баярыг аван Сионд ирсэн. (Иса 25:6-9) Тиймээс бид хичнээн ерөөлтэй улс билээ дээ.

Сионд өгдөг ерөөлийн талаар олон хүнд тунхаглаж, тэднийг авралд хүргэцгээе. Хүний амьдрал манан будан, өглөөний шүүдэр мэт түр зуур үзэгдээд алга болдог бол харин бид насан турш Бурханд итгэж, авралдаа бэлтгэж амьдрах ёстой. Бид л тунхаглахгүй бол авралын энэ сайхан мэдээг хэн сонсох уу? Яаж тэд Сион руу орох уу? Бурханы өмнөөс тэднийг сэрээх үүрэг хариуцлага бидэнд бий. Сонсоод ирэх эсэх нь тэдний бодлын үр дүн. Бидний хувьд үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Бурхан “Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан” гэж айлдсан байдаг. (Езе 3:17, Ром 10:13-15)

Бурхан Өөрөө ч алдагдсан хүүхдүүдээ хайхаар тэнгэрээс энэ дэлхийд ирсэн төдийгүй тэнгэрт одохоосоо өмнө баяр тэмдэглэдэг Сионд тушаасан авралын мэдээг, гамшгаас аврагдаж мөнх амь авах шинэ гэрээ Алгасал баярыг уйгагүй тунхагла гэж захисан юм. Ажилчин нь ажил дээрээ, сурагч нь сургууль дээрээ, цэрэг нь цэргийн ангидаа, эзэгтэй нар хөршдөө гээд Бурханы хайрын үгийг хурдан түгээж, тэднийг Сионд хоргодуулж, олныг авралд хөтөлцгөөе. Энэ л үүргээ гүйцээж, улмаар Бурханаас их хайр хүртэн, их шагнал авахыг хүсэж байна.