Даруу сэтгэлээр ургуулах хайрын үр жимс

5497Үзэлт
Жагсаалт

Энэ ертөнцөд өргөмжлөгдөхийг хүсдэггүй хүн гэж байхгүй байх. Найз нөхөд, танил хүмүүсийн харилцаанд ч хоорондоо ярилцах, хамт ажиллах тухайд хэн ч бай өөрийг нь өргөмжлөхөд дуртай байхаас дорд үзэхэд хэн ч дуртай байхгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүстэй харилцахад заримдаа хэцүү, стресстэнэ. Сайн мэдээний ажил хийхэд ч энэ тал дээр хамгийн хэцүү. Харилцан буулт хийж, нэгэндээ анхаарал тавивал сайн байхсан ч “Энэ зөв”, “Үгүй, энэ нь зөв” гэж өөрсдийн бодлоо л урьтал болгодогтоо зөрчилдөөн үүсэж, санаатай биш ч гэлээ нэгнээ шархлуулах нь бий.

“Хамгийн агуу нь хайр” гэж Бурхан айлдсан (1Кор 13:13). Хайр өөрөөсөө түрүүлж бусдыг боддог. Өөрийнхөө зовлонг биш бусдын зовлонг боддог сэтгэл бол Бурханы зүрх сэтгэл юм. Бурханыхтай адилхан сэтгэлтэй байх хэцүү ч гэлээ хайраар өөрчлөгдөж байж тэнгэрийн хаанчлал явах болохоор хайр болцгооё.

Бурхан “Өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө (1Пет 5:6-9). “Өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө.” хэмээсэн (Мат 23:12). Даруу сэтгэлтэй байсан цагт л бусдын үгийг зөв гэж хүлээн зөвшөөрнө. Төлөв даруу сэтгэлгүй бол эцсээ хүртэл өөрийнхөөрөө зүтгэх бөгөөд үүнийг зөрүүд зан гэж болно. Ах, эгч дүү нартаа ч үргэлж даруу сэтгэлээр хандвал “Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө” гэсэн үгийн дагуу эцэст нь өргөмжлөгдөх болно. Бурхан та нарыг өргөмжлөгдөж, тэнгэрийн оронд амжилттай ороосой гэсэндээ л даруу байдлын талаарх олон сургаал сургамж өгдөг юм.

Сионы итгэгчид бүгд сүнслэг байдлаар бол ах, эгч дүүс шүү дээ. Энэ бол дээд, доод хүмүүсийн харилцаа биш, харин ах дүүсийн харилцаа, өөрөөр хэлбэл гэр бүл. Мэдэхгүй юмыг нь зааж өгч, амттай юм байвал идээрэй гээд хуваалцаж, даарч байгаа юу, халууцаж байгаа юу гэдгийг нь анзаарч, санаа тавина. Гэр бүл ийм л байдаг. Сион бол гэр бүлийн хайр үргэлж мэдрэгддэг халуун дулаан, тав тухтай газар байх ёстой. Манай гэр бүлүүд бол Бурхан амиа золиослон байж аварсан дэндүү эрхэм, нандин сүнснүүд юм шүү дээ. Эцэгийн тэгтлээ нандигнан хайрладаг гэр бүлүүдээ баяртайгаар угтаж, халуун дотно хандах нь юу юунаас илүү Эцэгийг баярлуулах үйлс юм.

Тэд тэнгэрт яруу алдар эдэлж байсан ч энэ дэлхийд бууж ирээд бүгд хүнд хэцүү амьдарч байна. Ажлаасаа болоод ядарч туйлдан сүмд ирэхэд нь Бурханыг дуурайсан хайраар дүүрэн гэр бүл баяртайгаар мэндлэн угтахаар халуун дулаан ганц үгэнд нь сэтгэл нь сэргэж, эрч хүч ундардаг гэнэ. Мэнд мэдэх нь тийм ч сүртэй юм биш мэт байвч хэн нэгэнтэй сайхан мэндэлбэл нөгөө хүнд эрч хүч өгч, мэндэлж буй хүн ч баяртай. Тэдний итгэл сайжирч, нэг ч гэсэн сүнсийг аваръя гэсэн хайрын сэтгэл ундарна. “Ганц үгээр мянган өр дарна” гэдэг үг байдаг шиг мэндийн ганц үгээр хэн нэгний сүнсийг аварч ч болно. Үүний тулд бид өөрсдөө бөхийж, даруу байх ёстой. “Нөгөө хүнээ надаас дээр” гэж хүлээн зөвшөөрөх даруу сэтгэлтэй байвал аяндаа л мэндэлж, бөхийнө.

Бурханы үгийн дагуу өөрийгөө даруу болгож, бусдыг өргөмжилдөг итгэлийн амьдралаар амьдарцгаая. Үнэнийг дамжуулах нь хайр мөн ч гэлээ бие махбодын хувьд ч зүрх сэтгэлийг дулаацуулах хайр дээр үндэслэсэн байх ёстой. Үр жимс гаргалаа ч хайр байхгүй бол эцэс сүүлд нь унана. Тийм ч учраас Эцэг “Эв эетэй байж, нэгдээрэй” гэж айлддаг юм.

Эцэг Ан Сан Хун Христээс сурсан хүүхдүүдийн хувиар бусадтай эелдэг мэндэлж, даруу үг, халуун дулаан үг хэлдэг бай. Ганц үг хэлэхдээ ч бусдыг шүүмжилж, шархлуулахын оронд тайвшруулж, урамшуулах үг, сайхан үг, бусдыг босгон байгуулах үг хэлж бусдын сэтгэлийг хөдөлгөж, нигүүлсэл өгцгөөе (Ефе 4:25-29). Тэгсэн цагт л үр жимс багсайтал гаргана. Бүх модыг сайн бордож байж л цэцэглэж, үр жимсээ өгдөг шиг гэр бүлүүд урмын үг, сайхан үг сонсохоороо эрч хүчтэй болж, үр жимс гаргадаг. Эцэгийн үгийг дуулгавартай дагаж, Эцэгт таалагдах сайн мэдээний амьдралаар амьдарцгаая. Тэнгэрийн орон бол хүний үгээр илэрхийлэх аргагүй үзэсгэлэнтэй, баяр хөөр цалгисан газар. Хайрын үр жимс их гаргаж, тэнгэрийн оронд мөнхөд амьдрах хүүхдүүд болоорой.