Бурханы хүүхдүүд Бурханы үг идэж амьдардаг. Бурханы үг болох Библи нь та нарыг үргэлж зөв сургаж, ерөөл авах мэргэн ухаан өгдөг ном. Библийн дагуу амьдарч байж л шинэ хүн болж, хүн шиг зохистой амьдарна.
Дэлхийн хүмүүс Бурханы үгийг сурдаггүй, үгийнх нь дагуу амьдардаггүй учраас тэд завхарч, сайныг үйлддэггүй, хайр байхгүй үйлдэл гаргаснаас насан турш хуримтлуулсан зүйлээ хормын дотор сүйрүүлдэг. Бурханы үгэнд эс байваас ертөнцлөг оюун ухаан ордог учраас Бурхан та нарт Бурханы үгэнд анхаарч амьдар, итгэл сүсэгт өөрийгөө дасгалжуул гэж айлдсан. (1Тим 4:6-13) Та нарыг итгэл сүсэгт хүргэж, зөв амьдрахад чиглүүлдэг Бурханы үгийг үзэж, сонсож, үйлдэж гэмээнэ Бурханы хайрыг ч хүртэж, аврал авч, ерөөл хүртэж тэнгэрийн хаанчлал явна.
Бурханы үгээр шинэ хүн болж, дахин төрөөд тэнгэрийн хаанчлал явахад бэлдэцгээе. Ан Сан Хун Бурхантай уулзахаасаа өмнө бол ертөнцийн найз нартайгаа нийлж, хааш яаш амьдарч, завхарсан хүмүүсийн замыг дагасан байж болох ч одоо Бурханы хүн болсон учраас ийм замаар явах ёсгүй. “Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.” “Хатуу үг, муу үг хэлэлгүй, хэрүүл маргаан хийлгүй, оронд нь эм болох, зөгийн бал мэт сайхан үг хэлж, талархлын үг л хэлээрэй.” “Бие биедээ эелдэг хандаж, бие биенээ уучил.” “Дарсанд бүү согтуур. Харин Сүнсээр дүүр.” (Ефе 4:17-32, 5:3-4, 16-18, Сур.Үгс 16:24, 2Тим 2:14-17) Эдгээр нь ертөнцийн сууриас өмнө сонгосон хүүхдүүддээ Эцэгийн заасан үгс юм. Ингэж нэг нэгээр нь засах нь дахин төрөх явдал юм. Тэнгэрийн хаанчлал явахын тулд үзэсгэлэнт төрхөөр дээрээс төрөх ёстой. (Иох 3:3) Түүнчлэн Бурханы хуулийг сахиж байж тэнгэрийн хаанчлал явна. Та бүхэн хайраар нэг болбол хуулийг бүхэлд нь сахисан хэрэг хэмээсэн. (Гал 5:14) Хайрлавал хорон мууг үйлдэхгүй, нүгэл үйлддэггүй. Хайр хөрсөн энэ ертөнцөд зөвхөн өөрийгөө л боддог байсан хүмүүсийг Бурхан хайраар нэг болгож, тэнгэрийн хаанчлал руу дагуулж явна.
Дэлхий одоо дайн дажин, уур амьсгалын гамшгаар зовж байна. Ийм үе болох тусам хүмүүсийг гамшгаас аварч, мөнх амь өгдөг шинэ гэрээний Алгасал баярыг уйгагүй тунхаглаж, цаг алдалгүй хүмүүсийг Сионд хоргодуул гэж Эцэг захисан. (Иер 4:5-6) Гамшиг тохиолдохоос өмнө, хэзээ үхэхээ мэдэхгүй өрөвдөлтэй хүмүүсийг аврал руу хөтлөх ёстой. Алгасал баяраар Бурханы мах, цус дотор чинь орсон тул та бүхэн ч хэн нэгнийг үхлүүт байгааг харвал өрөвдөх сэтгэл төрж, амийг нь аврахыг хүснэ. Та бүхнийг өрөвдөж, оронд чинь үхэж, та нарыг аварсан Бурханы хайр ажиллаж байгаа учраас тэр шүү дээ.
Мөнх амь авч, тэнгэрийн хаанчлал явах замыг заадаг Алгасал баярын хайраас илүү чин сэтгэлийн хайр гэж үгүй. Тэр хайрыг биелүүлэхийн тулд 1Коринт 13-р бүлэгт бичсэнчлэн тэвчээртэй байх ёстой. Энэрэнгүй, атаархдаггүй, өөрөөрөө сайрхдаггүй, ихэрхдэггүй, мөн зүй бус авирлах ёсгүй. Мэндлэхгүй байх нь ч, мэндийн хариугүй байх нь ч зүй бус авир. Балчир хүүхдийг бол ойлгож болох ч насанд хүрсэн хүн мэндлэхгүй бол эцэг эх нь түүнийг буруу сургажээ гэлцдэг. Насанд хүрсэн бол хүүхдийн авир үйлдлээ хаях ёстой. Зөвхөн өөрийнхийг эрэлгүй, бусдын ашиг тусыг эрэлхийл. Зүй бус юманд баярлалгүй, бусдын таагүй байдалд баярлалгүй харин ч өрөвдөн залбирч өгч, хэн нэгэн уурыг чинь хүргэлээ ч тэвчих ёстой. Хайр бол хамгийн агуу нь. “Би яаж энэ сүнсийг баярлуулж, итгэлийг нь бэхжүүлэх үү?” “Ямар үг хэлж халуун дулаанаар тайвшруулах уу?” “Яаж тэдэнд аврагдахад нь туслах уу? Ингэж л үргэлж бусдыг боддог байх хэрэгтэй.
Манай гэр бүлүүд хайраар нэгдэж, дэлхий даяар сайн үйлс хийсэн болохоор Бурханы яруу алдар гарч байна. Та бүхний сайн, зөв үйлс Бурханы сайхан хувцас болно. (Илч 19:7-8) Тэр бүх үйлс хүн нэг бүрийг зөв удирдан чиглүүлж, дэлхийд амар тайван, хайр авчрахаас гадна олон сүнсийг ч авардаг. Сайхан үйлсээрээ Бурханы нарийн маалинга болж, Бурханыг их алдаршуулаад, Алгасал баяр шинэ гэрээг олон хүнд зааж, тэднийг шинэ хүн болгоод тэнгэрийн хаанчлал руу хөтлөөрэй.