“Үг” чухал юм шиг санагддаг. Хүнийг ганц үгээр баярлуулж, ганц үгээр л гомдоодог. Эхнэр нөхрийн хооронд ч ганц үгэнд л царай нь улайж, ганц үгэнд л гэрэлтдэг. Ганцхан үгнээс болж айл гэр сүйрч, ганц үгээр хөршүүд, улс орон бэрхшээл амсдаг талаарх мэдээ хараад ертөнцийн амьдралд ч үг үнэхээр чухлыг мэдрэх юм.
Итгэлийн амьдралд бол үг бүр ч чухал. Эхлэл номноос харвал Адамын үеэс Сатан ганц үгээр үхэлд хүргэсэн бол Бурхан нэг үгээрээ амилуулсан түүх эхэлсэн байдаг. Бурхан гэрэл, харин та нар гэрлийн хүүхдүүд. Гэрлийн хүүхдүүдийн хувьд аливаа үйлсдээ ивээлтэй, ариун хүн болж, Бурханы яруу алдрыг илчлэх ёстой. Библид босгон байгуулахгүй үг амнаасаа бүү гарга, харин тустай үг хэлж, сонсох хүнд нигүүлсэл өг гэсэн байдаг. Харанхуйд зөвхөн өөрийн шунал хүслээ л хөөдөг байсан төрхөөсөө салж, нэг үгэн дээр ч болгоомжилж, үйлс үйлдэлдээ ч даруу байх ёстой. (Ефе 4:22-5:8, 1Петр 1:14-16, 2:1-3)
Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх. (Сур.Үгс 15:1) Бусдыг өдөөн хатгасан үг хэлэхээ больж, бусдыг хүндлэх үг, урам өгөх үг, баярлуулах үг хэлбэл тухайн хүн уурласан ч уур нь намжина. Өөрөө л баярлах үг хэлэхээс илүү бусад хүн сонсоод баярлах үг хэлэх ёстой гэсэн үг юм. Бид бусдын сэтгэлийг баясгаж байж л тэд үнэнийг сонсож, итгэл сул гэр бүлүүдийн итгэл ч өсөх болно. Үгээр шархлах нь итгэлийн амьдралд маш том хор хөнөөлийн эх үндэс. Хэн нэгэн итгэлээ сахиж байгаад шархлах үг сонсоод сүмд ирэхээ боливол энэ нь ганц үгээр сүнс үхүүлж буй хэрэг. Би ингэж хэлбэл тэр хүн шархлах уу, баярлах уу гэж бусдын сэтгэлийг боддог байх ёстой.
Хэдхэн үгээр аврагдсан хүн ч байдаг биз дээ? Есүсийг загалмайд цовдлогдох үед Түүний төлөө үг хэлсэн дээрэмчин тэр даруй Хууль тогтоогч Бурханы үгээр аврагдсан. (Лук 23:39-43) Тиймээс ивээлтэй үгээр ярих юм бол олон сүнс аварч чадна. Та нар бол тэнгэрийн орны хаан тахилч нар. Хаадын Хаан Бурханы хүүхдүүдийн хувьд та нар үг, үйлдэлдээ ариун байх ёстой.
Энэ дэлхийд ч нэр төртэй байхын тулд олон юман дээр өөрийгөө хянах шаардлагатай. Хүссэн бүхнээ хийх нь тухайн үедээ сайхан ч эцэстээ өөрт оногдох зүйлээ авч чадахгүй. Бурханы үгэнд дуулгаваргүй бол тун удахгүй олж авах асар их эрдэнэсээ алдана. Үгэнд дуулгавартай байхын үр дүн нь тэнгэрийн хаанчлал, тэнгэрийн Канаан нутаг. (Евр 3:15-19) Бурхан израильчуудыг Канаан нутаг руу дагуулж явах үед тэд их гомдоллож, дургүйцсэн. Цөлөөр 40 жил алхуулсан нь эцэст нь ерөөл өгөх л гэсэн Бурханы хүсэл байсан биш үү? Гомдол өвөрлөж болохгүй. Зөгнөлд итгэж, талархах ёстой.
Сайхан үг хэлье, бас сайхан хөлтэй хүмүүс болцгооё. (Ром 10:13-15) Мөнх амийн үнэн, шинэ гэрээний Алгасал баярыг авчирсан Ариун Сүнсний үеийн Аврагч Ан Сан Хун Христийг мэддэггүй хүмүүст сайн зааж өгцгөөе. Бурхан бидний амийг эрхэмлэн үзэж аварсан шиг бид бусдын амийг ч эрхэмд үзэж байж л тэдэнд туслахыг хүсэж, үг дамжуулахыг хүснэ. Бурхан шиг сэтгэлтэй байж л сайн мэдээ тунхаглаж, үр жимс гаргана.
Тэнгэрийн орны иргэний харьяалалтай биднийг Бурханы цог жавхлант биетэй адил болгон өөрчлөхийн тулд зөвхөн ивээлтэй, сайхан үг хэл гэсэн. (Фил 3:19-21) Бурхан амархан уурладаг хүнийг даруу сэтгэлтэй болгож, хатуу үгтэй хүнийг эелдэг үг хэлдэг үзэсгэлэнтэй төрхөөр засаад дагуулж явна. Зуршил болчихоод засах хэцүү байгаа хүмүүсийн хувьд “Зөөлөн эелдэг үг хэлдэг болоход туслаач” гэж залбирвал болно. Эцэг Бурхан бүхнийг сонсдог.
Биднийг засаж өөрчилж буй Бурханы хайрыг хэцүү гэж бодолгүй, харин ч талархацгаая. Үргэлж халуун дулаан, даруу үг хэлж, бусад хүн сонсоод баярлах ивээлтэй үг, ерөөл авах үг, тэнгэрийн хаанчлалд хүргэх үгээр Бурханд таалагдаж, тэнгэрийн оронд хангалттай орохыг хүсье.