Өнгөрсөн хугацаанд сайн мэдээний төлөө хичээл зүтгэл гаргасан гэр бүлүүддээ баярлалаа. Ерөөл их авч, тэнгэрийн найдвар тээн үргэлж эрч хүчтэй байхыг хүсье.
Хүн юу тарьснаа л хураадаг гэж Бурхан айлдсан (Гал 6:7). Сайн мэдээний төлөө хэр зүтгэл гаргаж, бие сэтгэлээ зориулсныхаа хэрээр тэнгэрт ерөөл хураана. Гэвч хайнга хандсан бол төдий чинээ ерөөл ч бас бага л байх юм. Ямар дутагдалтай тал байгаагаа болон сайн мэдээний үйлчлэгчийн хувиар өөрсдийн үүргээ биелүүлсэн эсэхээ тунгааж, өөрөө өөрийгөө эргэцүүлэн бодож төгс итгэлд хүрцгээе.
Тэнгэрийн оронд очвол шагнал байгаа гэж айлдсан (Илч 22:12). Бид “Бурхан миний төлөө Өөрийгөө золиосолсон тул би ч бас өөрийгөө золиосолж Бурханы ивээлд хариулъя” гэсэн зүрх сэтгэлээр үйлчлэх үед шагнал хүртэнэ. Бид шагналын төлөө үйлчилдэггүй ч тэнгэрийн оронд очоод шагнал авбал сайхан биш үү? Сайн мэдээний төлөө хэр их золиос гаргаж, хайр хэр их тарьснаа эргэцүүлэн бодож, өөрсдийгөө шалгах цаг гаргацгаая. “Хэрэв би тэнгэрт олон шагнал авахыг хүсэж байвал ядаж л үүнийг хийх ёстой” гэсэн шийдвэрээр өөрийгөө дайчилж, тэнгэрийн хаанчлал хүртэл явах итгэлтэй байх нь дээр. Ан Сан Хун Бурханаас хайр хүртэх гэр бүлүүд болохын тулд үргэлж өөрөө өөрийгөө эргэн боддог итгэлтэй байцгаая.
Бурханы хөвгүүд, охид болсон нь үнэхээр ер бусын ерөөл юм. Бурхан биднийг тэнгэрийн оронд хаан тахилч болно гэж амласан (1Пет 2:9). Ийм учраас бид хүлээн авсан зүйлдээ хэзээ ч хайнга хандах ёсгүй, харин ч бат сахих ёстой.
“Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй…” Илч 3:10-12
Бурханы хүний хувиар зөвхөн итгэлээ сахихаас гадна Бурханы бүх үгийг дуулгавартай дагаж мөрдөх ёстой. Бид даруу, итгэл сүсэгтэй, ариун байх ёстой. Бид ах дүүсийн хайрыг хэрэгжүүлж, үхэж буй олон сүнсийг өрөвдөх ёстой. Ах эгч дүүс хоорондоо сэтгэл санаа тавгүйгээс болж маргалдвал зохисгүй зан авираасаа болж Бурханд итгэмжтэй байх цагаа алдана. Бид Бурханы яруу алдрыг олон хүнд илчлэхээр дуудагдсан. Хэрэв бид үүнд хайнга хандвал өөрт байгаа зүйлээ булаалгаж болзошгүй. Тиймээс ерөөлөө тас зуурч, Бурханы хөвгүүд, охидод байвал зохих үйлс үйлдэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.
Ийм учраас Эцэг бидэнд тарьснаа л хурааж авдаг гэж заадаг. Хайрыг таривал бид хайрын хүүхдүүдийг олноор нь үр жимс болгон гаргана. Бид сайн сайхан, ивээлтэй үгээр яривал ивээлтэй үгс тархаж, ах эгч дүү нарын сөрөг үйлдэл ч сайнаар өөрчлөгдөнө. Хүмүүс сайхан үгс сонсож, сайн үйлс харвал тэдгээрийг үлгэр дуурайл болгож дагах гэдэг. Энэ нь Бурханы өгсөн бүх үгийг чанд сахиснаар л бид мөнхийн тэнгэрийн хаанчлал хүртэл явж чадна гэсэн үг биш үү?
Хайрыг тарьж, үнэнийг тарьж, олон хүнийг хайраар хөтөлцгөөе. Тэгэх юм бол тэнгэрийн хаанчлалд очоод хайрын шагнал, хичээл зүтгэлийн шагнал ч авна. Тэнгэрийн оронд маш олон шагнал байгаа. Энэ дэлхий дээр бид юу тарина, тарьсныхаа дагуу л шагнал авна. Дэлхий дээр шагнал авахдаа хөл нь газар хүрэхгүй баярладаг шиг тэнгэрт шагнал авахдаа бүр ч их баярлах болно. Бурхан энэ амлалтыг өгсөн тул бид шагнал авах эсвэл алдах нь бидний юу тарьснаас хамаарна. Тиймээс шагналаа алдалгүй, харин ч их шагнал авцгаая. Та бүхэн хайр их тарьж, үнэнийг их тариад олон цэвэр буудай үр жимс гаргаж, тэнгэрийн оронд очоод Эцгээсээ олон шагнал аваарай.
Та нар бие биенээ хайрлаж, бие биедээ тусалж, сайн мэдээний төлөө зүтгэж байгаа чинь үнэхээр үзэсгэлэнтэй. Ийм хайрыг тарьсны үр дүн тэнгэрийн оронд очиход Эцэгээс авах шагнал болно. Та нар хайрыг идэвхтэй тарьж суулгаад, хайрын үр жимс арвин их гаргаарай. Чин сэтгэлээсээ баярлалаа. Та нартаа хайртай.