
Би их сургуулиа төгсөхийн өмнөхөн амьдралынхаа зорилгын талаар бодож үзэв. Эхлээд урт хугацааны зорилго тавиад дараа нь богино хугацааны зорилгоо гаргах гэтэл надад нэг бэрхшээл тулгараад ирэв. Учир нь би хүний амьдралын эцсийн зорилго юу байх ёстойг мэдэхгүй шүү дээ. Би энэ хорвоод төрөхөөсөө өмнө ямаршуу байдалтай байснаа, яагаад одоо энд амьдарч байгаагаа, энэ амьдрал эцэслэвэл надад юу тохиолдохыг гээд юу ч мэдэхгүй. Элдвээр бодсон ч хариулт олдсонгүй. Хариултаа олж мэдээгүй цагт амьдралынхаа зөв зүг чигийг тодорхойлох боломжгүй санагдаад явчихав.
Би багаасаа л Ромын католик шашинтан байсан. Гэсэн ч надад сүнсний тухайд сурч мэдсэн юм байсангүй. Сүмд зөвхөн хэн нэг хүний гаргасан онол л заалгана. Тэгээд зогсохгүй Ромын католик шашны үүх түүх, өнгөрсөн хугацаанд тэдний юу хийж байсныг мэдсэнээс хойш урам хугарч, сүмд явахаа ч байв. Тэгсэн хэр нь би сүнсний тухай хариулт олох гэж бэдэрч явахдаа өөрийгөө шүтлэгтэй гэх эсвэл гүн ухааны чиглэлээр ажилладаг энэ тэр хүмүүстэй уулзаж ярилцах дуртай байсан юм. Харин хэн ч надад тодорхой хариулт өгч чадсангүй. Тэгээд би сүнсний тухай асуудал нь гүн ухааны үүднээс хандаж болохуйц сэдэв мөн хэдий ч яг бодитой хариулт байдаггүй юм байна гэж дүгнэн, сэтгэлээр унаж билээ. Нэг өдөр би Бурханы сүмийн итгэгчидтэй санамсаргүй таарав. Тэдэнтэй Библийн үгсийн талаар ярилцаж байхдаа ч хүртэл би нэг их найдлага тавиагүй л дээ.
Гэтэл яг Библи судлаад эхэлтэл миний бодож байснаас тэс өөр байсан нь намайг гайхшируулав. Тэд төлөв даруу хэрнээ их л итгэлтэй дуу хоолойгоор Библийн үнэнийг надад зааж өглөө. Долоо дахь өдөр Амралтын өдрөөр эхэлсэн Библийн хичээл маань сүнсний уг үндсийн талаарх тодорхой утга агуулгаар үргэлжлэх нь тэр. Ажил мэргэжлийн онцлогоос болоод ч тэр үү би аливаа зүйлд итгэл үнэмшил олж автлаа нэлээн шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, байнга л асуулт тавьдаг нэгэн байв. Аливаа сургаал номлолоо Библийн тодорхой нотолгоонд үндэслэн заадаг хүмүүс бол зөвхөн Бурханы сүмийн итгэгчид шиг санагдлаа. Сүнснийхээ үндсэн мөн чанарыг ойлгож чадахгүйдээ бухимдаж явсан сэтгэл минь тайтгарах шиг болж, би маш их баяртай байлаа. Библи судлахад зарцуулсан цаг мөч минь яг л үнэт эрдэнэ лугаа нандин санагдаж билээ.
Би сүмийн итгэгчидтэй хоёр дахь удаагаа уулзаж Библи судалсан тэр өдрөө баптисм хүртэхээр шийдсэн дээ. Тухайн үед Герман дахь Бурханы сүм тусдаа баптисмын өрөө ч үгүй жижигхэн сүм байлаа. Хэдийгээр гаднаа жижиг, дорой мэт харагдаж байсан ч жинхэнэ үнэн тэнд л оршиж байгааг би мэдэрсэн юм. Бурханы сүм бол метафизикийн онолыг биш, харин Библийн баримт нотолгоонд үндэслэн Бурханы үнэн үгийг заадаг цорын ганц сүм байлаа.
Бурханы сүмд итгэлийн амьдралаа эхлүүлснээс хойш бусад сүмээс ялгаатай олон эерэг тал байгааг анзаараад би ёстой их гайхсан. Бурханы сүм Библийн зөгнөлийн дагуу шинэ гэрээний үнэнийг сэргээсэн Ан Сан Хун Христийг Хоёрдугаар Христ мөн гэдэгт итгэж, шинэ гэрээний үнэнийг чандлан сахина. Энэ бүх нарийн ширийн зүйлс Бурханы сүмийг онцгой болгодог. Би Ан Сан Хун Христ үнэхээр Христ мөн эсэхийг нягтлахын тулд Есүсийн хоёр дахь ирэлттэй холбоотой Библийн зөгнөлүүдийг ултай суурьтай судалж үзэн, Ан Сан Хун Христэд итгэх итгэлийн суурин дээр л оновчтой дүгнэлт хийх боломжтойг баталсан юм.
Эх Бурханы тухай анх сонсох үед сүнс минь яг л тэнгэр Эхийг тэсэн ядан хүлээж байсан мэт болоод ирэв. Бид Эцэг Бурхан, Эх Бурхантай нэгэн сүнсний гэр бүл гэдэг нь надад Бурхантай харилцах харилцааны талаар илүү тодорхой ойлголт өглөө. Би био шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг хүний хувьд амь гэгч зүйл бүрэлдэн бий болох үйл явцад эхийн үүрэг хичнээн чухал ач холбогдолтойг сайн мэднэ. Зөвхөн макроскопийн үүднээс төдийгүй эсийн түвшинд авч үзэхэд ч эх хүн амийг төрүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. “Эсийн цахилгаан станц” гэгддэг эрчим хүчний эх үүсвэр, зөвхөн эхээс л удамшдаг генетикийн тусгай материал митохондри гэгч зүйл байна. Бурханы бүтээлийн энэхүү зүй тогтлоос сүнсний аминд Эх Бурханы оршихуй зайлшгүй шаардлагатайг ойлгоход надад хялбар байв.
Би аав болж, эхнэр маань ээж болсны дараа эхнэрийн маань амьдрал хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орвонгоороо өөрчлөгдчихөж билээ. Эхнэр маань шөнөдөө маш сэргэг унтаж, хүүхдийнхээ үл ялиг чимээнд дорхноо сэрчихнэ. Намайг тайван унтаж байх хооронд эхнэр маань хүүхдээ асарч тойлсоор олон ч удаа нойргүй хоносон доо. Эхнэрийнхээ авир үйлдэл хэрхэн өөрчлөгдөхийг хараад би хамаг амь амьдралаа үр хүүхдүүдийнхээ төлөө зориулдаг Эх Бурханы сэтгэлийг ойлгохтойгоо болсон юм.
Эдүгээ би үнэнийг ухаарч, жинхэнэ Бурханыг хүлээн авсан болохоор цаашдын амьдралын зорилго маань юу байх ёстой гэдэгт огт эргэлзэхээ больсон. Учир нь энэ дэлхий дээрх бидний амьдрал бол хожим очих сүнсний маань эх нутаг, тэнгэрийн хаанчлалд эдлэх “сүнсний амьдрал” гэх асар чухал зорилгын нэгээхэн хэсэг гэдгийг би ойлгосон. Би тэнгэрийн хаанчлалд найдвараа тавин, сүнс болон махбодын амьдралдаа Бурханы хүүхэд шиг чин үнэнч хандахыг хичээж байгаа. Тэгээд ч тэр үү эргэн тойрныхон маань намайг хувь хүнийхээ хувьд хэр их өөрчлөгдсөнийг эерэгээр үнэлэх болсон шүү.
Одоо ч би Бурханы сүмдээ үнэхээр онцгой туршлага хуримтлуулж байгаа. Бурханы сүм бол Бурханы авралын амлалт бидэнд хэрхэн өгөгддөгийг тодорхой зааж чадах цорын ганц сүм юм шүү. Энд миний итгэл дэмий хоосон биш гэдэгт би итгэл төгс байна. Хэрэв та Ан Сан Хун Христ болон Эх Бурханд итгэхэд хэцүү байгаа бол махбодын үүднээс бодох биш Библийн үүднээс судлаад үзэхийг зөвлөх байна. Хэрэв та Бурханы тал дээрх тогтсон үзэл ойлголтоо таягдан хаяж, зөгнөлийн мэлмийгээ ажиллуулах аваас Христийг ухаарах болно. Бүх хүн над шиг Бурханы сүмээс тэнгэрийн хаанчлалын итгэл найдвар олж, амьдралынхаа чухал зорилгод хамтдаа хүрнэ гэж найдаж байна.