Ертөнцийн сууриас өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд авралын ажлаа явуулсаар байгаа бөгөөд нийт цаг үеийг гурван үед буюу Ариун Эцэгийн үе, Ариун Хүүгийн үе, Ариун Сүнсний үед хуваасан байдаг. Бурхан үе тус бүрд ард түмэндээ амийн усыг өгч ирсэн. Ариун Эцэгийн үед Ариун Эцэг болох Ёхова Бурхан амийн усыг өгсөн, Ариун Хүүгийн үед Ариун Хүү болох Есүс амийн усыг өгсөн юм.
“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга Намайг умартсан.” Иер 2:13
“Харин Миний (Есүс) өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд” Иох 4:14
Ариун Сүнсний үед бол Сүнс болон Сүйт бүсгүй болж илчлэгдсэн Эцэг Бурхан болон Эх Бурхан амийн ус өгнө.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Амийн ус өгөх Сүнс болон Сүйт бүсгүй бол Бурхан
Тэгвэл Сүнс болон Сүйт бүсгүй нь хэн юм бол? Хоёр ишлэл харьцуулж харъя.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
“Сэнтийд Залрагч… Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө. … Би түүний Бурхан болж, …” Илч 21:5-7
Илчлэл 22-р бүлэгт “Сүнс болон Сүйт бүсгүй” цангасан хүнд амийн усыг үнэгүй өгнө гээд яг өмнөх бүлэг болох Илчлэл 21-р бүлэгт “Бурхан” цангасан хүнд амийн усыг үнэгүй өгнө гэсэн байна. Иймд Сүнс болон Сүйт бүсгүй нь сүнслэг өлсгөлөнд нэрвэгдсэн хүн төрөлхтөнд мөнх амь өгөх Бурхан юм.
Сүнс бол Эцэг Бурхан
Илчлэл 22-р бүлгийн “Сүнс болон Сүйт бүсгүй”-г Илчлэл 19-р бүлэгт “Хурга болон сүйт бүсгүй (хурганы эхнэр)” гэж илэрхийлсэн байдаг.
“… Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв.” Илч 19:7
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. …” Илч 22:17
Дээр дурдсан хоёр ишлэлийг харьцуулж үзэхэд Хурга болон Сүнс нь адилхан. Библид “Ертөнцийн нүглийг үүрэгч Хурга” гэж Есүсийг хэлдэг (Иох 1:29). Гэхдээ Илчлэл 19-р бүлгийн Хурга нь анхны ирэлтийн үеэс ялгаатай нь Хурганы эхнэр хамт гарч ирсэн тул дахин ирэх Есүсийг илэрхийлж байна.
Гэвч Библид Есүс бол Мөнхийн Эцэг Бурхан гэж гэрчилдэг.
“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6
Тиймээс Есүс бол Ёхова Бурхан мөн тул Илчлэл 22-р бүлгийн Сүнс нь Хоёрдугаар Есүс буюу Эцэг Бурхан юм.
Сүйт бүсгүй бол Эх Бурхан
Сүнстэй хамт гарч ирээд амийн ус өгөх Сүйт бүсгүй хэн бэ?
“Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10
Тэнгэр элч Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гээд тэнгэр Иерусалим хотыг үзүүлэв. Өөрөөр хэлбэл сүйт бүсгүйг тэнгэр Иерусалимаар бэлгэдсэн юм. Библид тэнгэр Иерусалим нь хэнийг заадаг вэ?
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Дээр өөрөөр хэлбэл тэнгэрт оршигч Иерусалимыг бидний Эх гэжээ. Энэ нь тэнгэр Иерусалимаар зүйрлэгдсэн Сүйт бүсгүй бол тэнгэрт оршигч сүнсний Эх өөрөөр хэлбэл Эх Бурхан гэсэн утгатай юм.
Тиймээс Илчлэл 22:17 ишлэл нь “Сүнс”-р зөгнөгдсөн Эцэг Бурхан болон “Сүйт бүсгүй”-р зөгнөгдсөн Эх Бурхан итгэгчдэд амийн ус өгнө гэсэн утгатай юм. Сүүлчийн Ариун Сүнсний үед бол Сүнс болон Сүйт бүсгүйгээр илчлэгдсэн Эцэг Бурхан болон Эх Бурханыг хүлээн авах итгэгчид амийн ус авах болно.
Сүнс болон Сүйт бүсгүйг хүлээн авах арга
Өнөөгийн Ариун Сүнсний үед аврагдахын тулд амийн ус өгөх Сүнс болон Сүйт бүсгүйг олж уулзах нь чухал. Үүний тулд эхлээд Сүнс болон Сүйт бүсгүй ямар төрхөөр илчлэгдэхийг, амийн ус нь бодитоор юу болохыг мэдэх хэрэгтэй.

Сүнс болон Сүйт бүсгүй махан биеэр ирнэ
Илчлэл номонд гардаг Сүнс болон сүйт бүсгүй нь тэнгэрийн орны хуримын найрын хүргэн ба сүйт бүсгүй юм (Илч 19:7-9). Бид Библид тэмдэглэгдсэн тэнгэрийн орны хуримын найрын сургаалт зүйрлэлийг авч үзвэл түүний гол агуулга нь Аврагч махан биеэр энэ дэлхийд ирж, итгэгчдийг хуримын найранд урьж, тэдэнд амийн усыг өгөх явдал юм.
“Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь —Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч… тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.” Мат 22:1-10
“Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.” Иох 7:37-38
2000 жилийн өмнө Хүргэн болох Есүс Библийн зөгнөл дагуу Өөрийн биеэр хүн болж энэ дэлхийд ирээд цангасан хүмүүсийг тэнгэрийн орны хуримын найрт урьсан. Сүүлчийн үед ч мөн адилхан дүр зураг давтагддаг.
“Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. … Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд” Илч 19:7-9
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Сүүлчийн үед бол Сүнс болон Сүйт бүсгүй цангасан хүмүүсийг амийн ус уухаар ирээрэй гэж тэнгэрийн орны хуримын найрт урьж байна. Тэгвэл Сүнс болон Сүйт бүсгүй ямар төрхөөр ирээд биднийг урих юм бол? Есүсийн адил Сүнс болон Сүйт бүсгүй ч мөн махан биеэр ирээд хүн төрөлхтнийг тэнгэрийн орны хуримын найр руу хөтлөх ёстой.
Амийн усны үнэн, шинэ гэрээ Алгасал баяр
Библид амийн ус нь нэгдүгээрт амийг өгөх Бурханы үгийг хэлдэг (Амо 8:11). Хоёрдугаарт Бурхан руу ирж амийн үнэний үгийг авсан итгэгчид тэрхүү үнэнээр дамжуулан авах Ариун Сүнсний ерөөл ч хүртэл үүнд багтана (Иох 7:37-39).
Исаиа эш үзүүлэгч шинэ гэрээний үед итгэгчдэд өгөгдөх амийн усны үнэнийг “мөнхийн гэрээ” гэж гэрчилсэн.
“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун. … Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.” Иса 55:1-3
Бурхан цангасан хүмүүст үнэгүйгээр ус өгнө хэмээгээд, залгуулаад итгэгчдийн сүнсийг аврахын төлөө мөнхийн гэрээг байгуулна гэж айлдсан. Амийн усаар зүйрлэсэн Бурханы үг бол мөнхийн гэрээ юм. Энэхүү мөнхийн гэрээний талаар Еврей номын бичигч дараахтай адил тэмдэглэсэн.
“Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан” Евр 13:20
Шинэ гэрээний үед мөнхийн гэрээний цус нь Есүсийн цусыг илтгэдэг. Тиймээс мөнхийн гэрээ гэдэг нь Есүсийн цусаар байгуулагдсан гэрээ буюу шинэ гэрээ юм. Есүс шинэ гэрээний гол цөм үнэн бол Алгасал баяр гэж зааж өгсөн байдаг.
“Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:15-20
Есүс Алгасал баярын дарсыг шинэ гэрээ хэмээн дурдаж, Алгасал баярын зоог барихыг ихэд хүссэн гэж айлдсан. Энэ нь Есүс хүн төрөлхтний авралын төлөө байгуулах мөнхийн гэрээний гол цөм нь Алгасал баяр гэсэн утгатай юм. Тиймээс л шинэ гэрээний Алгасал баярын үнэнд мөнх амийн ерөөл шингэсэн байдаг.
“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” Иох 6:53-54
Бид заавал Есүсийн махыг идэж, Есүсийн цусыг ууж байж л мөнх амийг олж авна гэж Есүс айлдсан. Харин Есүс ямар аргаар Өөрийн мах, цусыг итгэгчдэд идүүлж уулгасан бэ? Энэ бол шинэ гэрээний Алгасал баяр юм. Шинэ гэрээний Алгасал баяр бол мөнх амийн үнэн өөрөөр хэлбэл амийн ус юм.
Тиймээс цангасан хүмүүст амийн усыг өгөх Сүнс болон Сүйт бүсгүй заавал шинэ гэрээний Алгасал баярыг авч ирэх ёстой. Сүмийн түүх судалбал шинэ гэрээний Алгасал баяр МЭ 325 онд Никеагийн зөвлөлөөр устгагдаж, 1600 орчим жилийн турш хэн ч Алгасал баярыг тэмдэглэж чадаагүй. Удаан хугацааны туршид алга болоод байсан амийн үнэн болох шинэ гэрээний Алгасал баярыг сүүлчийн үед хүн төрөлхтнийг аврахаар хүн болж ирэх Сүнс болон Сүйт бүсгүй сэргээнэ. Шинэ гэрээний Алгасал баяраар мөнх амьдрах амийн усыг бидэнд өгөх Сүнс болон Сүйт бүсгүй буюу Эцэг Бурхан болон Эх Бурханы урилгад хариулах таны ээлж ирлээ.