Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ?

4741Үзэлт
Жагсаалт

Гэр бүлүүд маань уйгагүй зүтгэж, нэгдэж, дэлхий даяар сайн мэдээний арвин үр жимс гаргасаар байна. Бие биедээ тусалж, Эцэгийг баярлуулахуйц их хайр түгээсэн тул Эцэг бидэнд сайн үр дүн өгсөн гэж бодож байна.

Нэг хүн “Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуухад Есүс сайн самари хүний сургаалт зүйрлэлээр хариулсан байдаг. Нэгэн хүн дээрэмчидтэй таарч үхлүүт байхыг нь хараад тахилч, леви хүн хоёр зүгээр л дэргэдүүр нь өнгөрөөд явсан. Харин аянд явж байсан самари хүн түүнийг хараад өрөвдөн, санаа тавьж, халамжилж. Энэ гурвын аль нь мөнх амийг авах вэ? Энэрлийг үйлдсэн самари хүн нь. (Лук 10:25-37)

Түүнийг өрөвдсөн нь нэн чухал. Дэргэдүүр нь өнгөрөөд явсан тахилч болон леви хүн уг нь Бурханы тушаалыг бүрэн сахидаг хүмүүс байсан. Уг нь тушаалыг яг гүн рүү нь харвал дотор нь хайр байдаг. Гэвч тэд тушаалуудыг өнгөцхөн л сахиж, тэдэнд хайр байгаагүй. Тиймд Бурхан итгэл ч, найдвар ч зайлшгүй хэрэгтэй ч гэлээ хамгийн агуу нь хайр хэмээгээд хайр нь хуулийн гүйцэлдэл гэж айлдсан. (1Кор 13:13, Ром 13:8-10)

Эцэг Бурхан ч мөн биднийг өрөвдсөндөө л энэ дэлхийд ирсэн. Тэнгэрт нүгэл үйлдэж, тамд орох тавилантай сүнснүүдийг өрөвдсөндөө үхэшгүй мөнх Бурхан Өөрөө махан биен өргөст хувцас өмсөж ирээд үхэх ёстой бидний нүглийн төлөөсөнд загалмайд цовдлогдон. Бид ч бас гэр бүлүүдээ өрөвдөх ёстой. Өрөвдөхгүй бол тэд хайр хүрэм санагдахгүй. Хайр байхгүй бол тунхаглах ч хэцүү. Үхэж буй сүнснүүдийг өрөвдөж байж л очиж халамжлан, санаа тавина шүү дээ. Өрөвдөхгүй бол тэд шархлах эсэхийг тоохгүй бодлогогүй үг хэлнэ. Гэвч өрөвдвөл бусдыг шархлах вий, сэтгэл нь өвдөх вий гээд шархлуулах үг хэлэхгүй. Энэ нь хайр.

Эцэг “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” хэмээсэн. (Иох 13:34) Эцэгийн бидэнд өгсөн хайр бол Өөрийгөө золиослон биднийг аварсан хайр. Эцэгийн үйлдсэн шиг гэр бүлүүдээ эрхэмлэн, өөрийн бие адил хайрлаж байж л сүнс аварна. Бурхан тахилаас илүүгээр Бурханыг мэдэхийг, Бурханы хайрыг мэдэхийг илүү хүсэж, хайр энэрлийг хүсдэг. (Хос 6:6) Бурханыг мэдвэл хайр болох Бурханаас сурах зүйл ч хайр байх юм. “Биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм” гэж бий. Биеэ шатаахаар тушаахаас илүү агуу хайр бол хүмүүст мөнх амийн ерөөл авахад тусалж тэнгэрийн орон дагуулж явах хайр. Энэ хайр нь тэвчээртэй, зүй бус авирладаггүй, бүгдийг тэвчдэг. (1Кор 13:1-7)

Өнөө үед гамшиг ч их, хүмүүс янз янзын зовлон дунд хүндхэн амьдарч байна. Гуниг, зовлон гэж байхгүй, мөнх амь, баяр хөөр л бялхдаг тэнгэрийн хаанчлал явахыг хүн бүр хүсдэг ч тэнгэрийн хаанчлал явах үнэнийг мэдэхгүйдээ явж чадахгүй байгаа. Тиймээс тэд Бурханы үг сонсох, Бурханы хайраар дутах өлсгөлөн дунд байна. (Амо 8:11-13) Бид өрөвч сэтгэлээр мөнх амийн ерөөл шингэсэн Алгасал баярыг тэдэнд уйгагүй тунхаглах ёстой. Бурханы үг тунхаглаад зогсохгүй Бурханы үгийн дагуу үйлдэх итгэлтэй болж өстөл нь тэднийг хайраар халамжлах ёстой. Диаволын заль мэхийг эсэргүүцэхийн тулд бид үргэлж Бурханы өвч зэвсэг агсаж, гэр бүлүүдээ ч өвч зэвсэг агсахад нь туслах хэрэгтэй. (Ефе 6:10-17) Үүний тулд бид Бурханы үгэнд анхаарах ёстой. (1Тим 6:3-6) Нэг сүнсэнд ч болов сүнслэг хоол идүүлж, аваръя гэх сэтгэл нь хайр биш үү?

Мөнх амийг өвлөн авахын тулд юу хийх ёстой вэ? Алгасал баяр сахивал мөнх амь авна. Алгасал баяр нь амийн жимс болох Бурхан, мөн хайр. Бурхан биднийг энэрэл, хайраар хөтөлсөн шиг бид ч мөн хайр болж, сүнс аврахад хүчээ дайчилцгаая. Мөнх амийн ерөөл, Алгасал баярыг түгээж, энэрлийг ч үйлдэцгээе. Сайн самари хүн шиг халуун дулаан хайрын сэтгэлээр сүнс нэг бүрийг өрөвдөн, санаа тавивал тэдний сэтгэл хөдөлж, сайн мэдээний үр жимс их гарна. Биднийг аварч, сайн мэдээний үйлчлэгч болгосон Эцэгтээ талархан, хайраар, эв эеэр хаанчлалын сайн мэдээг гүйцээцгээе. Үгийнхээ дагуу Бурхан заавал гүйцэлдүүлнэ гэдэгт итгэж хэрэгжүүлэн ерөөл их авч, тэнгэрийн оронд их шагнал, гялалзсан титэм гардан авахыг хүсье.