Дээрээс төрж байж тэнгэрийн хаанчлал явна

3427Үзэлт
Жагсаалт

Гэр бүлүүддээ зөвлөгөө өгч ярилцах үед тэд адилхан нэг л юм хүсдэг. Бусдыг их хайрладаг болж, сайн мэдээний сайхан үр жимс их гарган, үзэсгэлэнтэйгээр өөрчлөгдөж, тэнгэрийн хаанчлал явахыг гуйдаг. Бурхан хайр болохоор Бурханы хүүхдүүд ч бас хайр юм. Тиймдээ ч зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө гуйх биш, харин бүгдийн баяр хөөр, аз жаргалын төлөө гуйна.

Хүүхдүүд эцэг эхийгээ дуурайдаг шиг Бурхан шиг хайрын төрхөөр дээрээс төрөх ёстой. (1Иох 4:7-8, Иох 3:3) Та нарыг хайрласан Бурханы хайр бол тэнгэрт үхвэл зохих нүгэл үйлдэж, үүрд үхэх тавилантай болсон хүүхдүүдийнхээ оронд амиа золиослон, үнэт цусаараа аварсан хамгийн дээд хайр юм шүү. Ийм л хайрыг ухаарсандаа та нар Бурханд итгэж, Бурханыг дагаж, тэнгэрийн хаанчлал явах болсон.

Бурханаас хамгийн агуу хайр авсан юм чинь өөр юу ч хүсэх билээ дээ. “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” гэсэн шүү дээ. (Иох 13:34) Энэ нь Бурхан та нарт мөнхийн хайр өгсөн тул бусдаас хайр авах гэлгүй бие биенээ хайрла гэсэн утга юм. Бие биенээ хайрлаж, халамжилбал аль аль нь баяртай байж, сорилтонд ч орохгүй. Нэг үг хэлэхдээ ч “Энэ үг сонсох хүнийг бухимдуулах уу, баярлуулах уу, шархлуулах уу” гээд эхлээд бодох хэрэгтэй. Энэ нь л хайр. Бурханд итгэхээс өмнө бол хэлмээр байгаагаа хэлж, хиймээр байгаагаа бүгдийг хийж байсан бол одоо Бурханы үгийн дагуу үргэлж өөрөөсөө илүү бусдыг эхлээд бодох хэрэгтэй. Бие биенээ хайрлах нь дээрээс төрж байгаа хэрэг.

Дээрээс төрье гэвэл нүгэлтний төлөө залбирч, нүгэлтний оронд золиос амсан байж нүгэлтнийг амьдруулсан Христийнх шиг үзэсгэлэнтэй, сайхан, тийм сэтгэлтэй байх ёстой. Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй. Хайр өөрийнхийг эрдэггүй, бусдыг түрүүлж боддог. (1Кор 13:4-7) Үг хэл, үйлс үйлдэл гээд бүхий л талаар Бурханы хүү, охид шиг гэрэл, давс болох хэрэгтэй.

Хувиа хичээсэн сэтгэл хайр болж өөрчлөгдөх хэцүү. Хэцүү зүйлийг хийх юм чинь ерөөл ч их авна. Паул элч “Би өдөр бүр үхдэг” гэсэн байдаг даа. Махан бие нь үхэх биш, бардам зан, ертөнцийн шуналаа үхүүлсэн хэрэг. Нүгэлт зан чанараа үхүүлж байж л Христ тэр хүний дотор ажиллаж, тэр хүнээр дамжуулан хайраа хуваалцах юм.

Бид мөнх аминд хүргэх хайр, мөнх амьдруулах Алгасал баярын хайр хуваалцах жинхэнэ хайрыг түгээж байгаа. Тэр хайрыг нь хуваалцъя гэвэл сайхан сэтгэл өвөрлөж, сайхан үйлстэй байж, сайхан үгээр ярьж, хэцүү амьдралтай зовсон хүмүүст сайныг үйлдэх хэрэгтэй. Хайрыг амьдрал дээр хэрэгжүүл. Хайрлаж, хайр түгээхийг ч давтан хийж байж дадал болно. Залбирч, хэрэгжүүлэх үед Бурхан хичээл зүтгэлийг чинь хараад Бурханы хүүхдүүд болгон үзэсгэлэнтэйгээр өөрчилнө.

Тэнгэрийн оронд яруу алдар эдлүүлэх зовлон болохоор нь сайн мэдээг “сайхан зовлон” гэсэн. Сайн үйлс хийх зовлонг давж гардаг хүний нэрс гэрэлтэнэ. Та нар бол тэнгэрээс алдагдсаныг хайж, Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тунхагладаг, тэнгэрийн орныг нь сэргээх сүнслэг тусгаар тогтнолын төлөөх тэмцэгчид юм. Үхэх хүнийг аврах гэж явдаг алхаа хичнээн сайхан бол? Тамын шийтгэл авах сүнснүүдийг тэнгэрийн орон хөтлөх үүрэг даалгавар гүйцэтгэдэг тул Бурхан ямар их хайрлах бол? Ийм учраас Бурхан та нарыг хаан тахилч болгоно хэмээсэн.

Байнга шинэ юм бүтээгддэг тэнгэрийн оронд мөнхөд амьдарсан ч уйдахгүй. Бурхантай нэг ширээнд хооллож, сансар огторгуйд найр үргэлжлэх тэнгэрийн орон заавал явцгаая. Бурханы үгэнд итгээд үйлдвэл үзэсгэлэнтэй төрхөөр дахин төрж чадна. Хараахан олоогүй байгаа тэнгэрийн гэр бүлээ бүгдийг олж, өөрчлөөд, хамтдаа тэнгэрийн оронд орох Сионы хүүхдүүд болоорой.