- “Бид бэрхшээлтэй тулгарах бүрд Эцэгтээ залбирвал Тэр бидэнд мэргэн ухаан өгч, баяртай үйл явдал тохионо.”
- Элдэв сөрөг бодол тээхийн оронд тэнгэрийн орон явах баяр хөөртэй зүйл их бодоорой.
- “Тэнгэрийн оронд зовлон байхгүй, баяр хөөр л бялхдаг.”
- “Та нар бол үргэлж баяр хөөртэй байх ёстой хүмүүс. Зовлон, гуниг, байхгүй баяр хөөр л цалгих тэнгэрийн хаанчлал явна шүү дээ.”
“Бид бэрхшээлтэй тулгарах бүрд Эцэгтээ залбирвал Тэр бидэнд мэргэн ухаан өгч, баяртай үйл явдал тохионо.”
Библид тасралтгүй залбирах нь Бурханы хүсэл бөгөөд Бурханы хүслийг үйлдэгч нь тэнгэрийн хаанчлалд орно гэсэн байдаг (1Тес 5:16-18, Мат 7:21). Бид ах эгч дүү нараа сайн мэдээний ажилд ядарч хэцүү байхыг нь харахаараа өөр арга барил хайж, эргэн тойрныхоо хүмүүсээс зөвлөгөө авах замаар шийдэл олохыг хичээдэг. Гэвч Бурхан залбирч байж л бүх зүйл бүтнэ гэж айлдсан. Бид бэрхшээлтэй тулгарах бүрд Эцэгтээ залбирвал Тэр бидэнд мэргэн ухаан өгч, баяртай үйл явдал тохионо. Гэтэл хэрэв бид залбирахгүй, “Би үүнийг өөрөө хийж чадна” гэж бодоод хийвэл бүх зүйл болж бүтэхгүй, баяр хөөр ч алга болох үе байдаг.
Элдэв сөрөг бодол тээхийн оронд тэнгэрийн орон явах баяр хөөртэй зүйл их бодоорой.
“Сайн мэдээ тунхаглах явцдаа хавчигдсан ч баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь тэнгэр дэх шагнал чинь агуу.” хэмээсэн.
“Зөвт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.” Мат 5:10-12
Зүрх сэтгэлд баяр хөөр дүүрэн байвал гэр бүлээ хайж олох бодол төрж, “Мөнх амь, аз жаргал эдлэх тэнгэрийн хаанчлал руу өөрөө л ганцаараа явахаас илүү тэдгээр өрөвдөлтэй сүнснүүдтэй хамт явъя” гэх хайрын сэтгэл ундарч, үр жимс гаргана. Үхэж буй сүнсийг Бурханы талд авчирсан тул баяр хөөр төрж, шагнал ч их авна. Элдэв сөрөг бодол тээхийн оронд “Дээгүүрх зүйлсийг эрмэлз” гэж айлдсанчлан тэнгэрийн орон явах баяр хөөртэй зүйл их бодоорой. Тийшээ олон хүн хөтөлбөл өөрөө ч баяртай, бусдад ч баяр хөөр авчирна.
“Тэнгэрийн оронд зовлон байхгүй, баяр хөөр л бялхдаг.”
Соломон Бурханд мянган шатаалт тахилаар залбирал өргөж, ард түмнээ зөв захирах мэргэн ухаан гуйхад нь Бурханы сэтгэл уярч эд баялаг хүртэл нэмж өгчээ. Энэ дэлхийд Соломон шиг сүр жавхлан эдэлсэн хүн байхгүй. Нүд хүсэмжилсэн бүхнийг хийж, авахыг хүссэн бүхнээ тэр авсан (Ном.Үгс 2:9-10). Тэгж л амьдарсан Соломон “Бүгд хоосон ажээ” гэж хэлсэн байдаг (Ном.Үгс 1:2-6, 14-17). Мөн тэрээр “Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун” (Ном.Үгс 12:12-13) гэсэн байдаг.
Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихсэж, эд баялаг арвижих аваас шаналал нэмэгдэнэ. Гэсэн ч Бурханы үгийг сахивал ертөнцийн шунал төрөхгүй, тэнгэрт аз жаргалтай амьдрахаа бодохоор бид баяр хөөртэй байдаг. Тэнгэрийн оронд зовлон байхгүй, баяр хөөр л бялхдаг. Хагацал байхгүй, мөнхөд хамт амьдарна. Бид тийм л тэнгэрийн орон заавал явцгаая.
“Та нар бол үргэлж баяр хөөртэй байх ёстой хүмүүс. Зовлон, гуниг, байхгүй баяр хөөр л цалгих тэнгэрийн хаанчлал явна шүү дээ.”
Бурхан бидэнд үргэлж баяртай бай гэж айлдсан. (1Тес 5:16-18, Фил 4:4) Та нар бол үргэлж баяр хөөртэй байх ёстой хүмүүс. Зовлон, гуниг, байхгүй баяр хөөр л цалгих тэнгэрийн хаанчлал явна шүү дээ. Бурханы хүслийг үйлдэгч нь тэнгэрийн хаанчлал явна. Үргэлж баяртай байх нь ч бас Бурханы хүсэл.
Дэлхий дээр ч санаа зовнил ихтэй хүн хөмсөг зангиддаг бол сайн сайхан зүйл тохиолдсон хүн инээмсэглэж явдаг даа. Бид мөнх амьдардаг тэнгэрийн хаанчлал, баяр баясгалан бялхах үзэсгэлэнтэй тэнгэрийн хаанчлал явж байгаа тул хөмсгөө зангидалгүй, үргэлж нүүр дүүрэн инээж, баяртай байх ёстой.
Сэтгэл дотор юу байгаа нь гаднаа харагдана гэдэг үг байдаг шиг бид баяр хөөртэй дүр төрхтэй байвал “Тэр гэр бүл аврагдсандаа тийм их баяртай байгаа байх нь. Би ч бас баярлах ёстой юм байна” гэж эргэн тойрныхон бидний нөлөөнд автана. Бид хичнээн аз жаргалтай улс билээ! Төгс хүчит Бурханыг “Эцэг” гэж дуудах эрхтэй хүүхэд нь болсон учраас мөнх амь, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өгсөн Эцэгтээ талархаж, баяр хөөртэй амьдарцгаая.